Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 401 дүгээр хорих ангид очиж, ялтан Т.Чимгээтэй уулзлаа. Тэрбээр "Өнөөдөр ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Иймээс өнөөдөр өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Т.Чимгээтэй холбоотой хүний эрхийг зөрчсөн талаар дүгнэлтийг сонсоод Засгийн газрын тэргүүний хувьд Т.Чимгээтэй уулзлаа. Өнөөдөр би Т.Чимгээгийн гэр буруутай эсэх асуудлыг ярихгүй. Тийм ч эрхгүй. Гэхдээ шүүн таслах үйл ажиллагаан дунд хүний эрхийг зөрчсөн эсэх Засгийн газартай холбоотой асуудал байна. Шүүх дээр очих, хэрэг бүртгэлт явагдах үйл ажиллагаа нь Засгийн газрын шууд харъяаны газар болох ЦЕГ, ТЕГ, УИХ-ын харъяа АТГ мөн ШШГЕГ-тай холбоотой асуудал юм. Тиймээс Т.Чимгээтэй уулзаж зарим нэг асуудлыг тодруулсан. Энэ хэрэгтэй холбоотой зарим нэг асуудлыг нууцаас гаргахаар болсон. Үүнийг Т.Чимгээгийн өөрийнх зөвшөөрөлтэйгээр гаргах ёстой. Т.Чимгээ өөрөө нууцтай холбоотой асуудлыг нууцаас гаргахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. 2015 оны наймдугаар сарын 31-ны өдөр Т.Чимгээ хоригдож эхэлсэн. 2016 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр ял сонссон. Өнөөдрийн байдлаар 5 жил, 6 сар, 7 хоног хоригдож байна. Хэрэв хилсээр онц ноцтой хүн амины хэрэгт эрүүдэн шүүж байгаад энгийн иргэнд хүчээр ял тулгасан бол яах вэ? Хорих ангид ял эдэлж байгаа хүн Т.Чимгээ рүү мессэж бичиж дарамталсан. Хүний цогцос Т.Чимгээгийн хашаанд хаяж, ээжийг нь айлгаж сүрдүүлсэн. Мөн Т.Чимгээгийн уух зүйлд нь мансууруулах бодис хийх мэт олон удаагийн давтамжтай асуудал гарсан. Нүцгэн байсан зургийг нь авч гэр бүлийнх нь хүн рүү явуулсан. Мансууруулж биеэ хянах чадваргүй байхад нь гарын хээ хүртэл авч ашигласан тохиолдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон байж магадгүй асуудал ярьж байна. Төв аймаг нэг жил гурван сар хоригдсон. Энэ нь стандартын байр биш байсан. Албаар камержуулж тохижуулж, яллагдагчаар татагдсан хүн дээр ялтанг оруулсан /энэ бичлэг задарсан/. Т.Чимгээ хэрэгт шалгагдаж байхад буюу 2018 оны наймдугаар сард түүний төрсөн охин нас барсан байдаг. Энэ хэргийг сэргээж шалгаж өгөөч гэсэн хүсэлтээ Т.Чимгээ өгсөн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.161.72
Hichnen neg ni yl zawshad ywjbaihad sulalchihach hvn alsan uls zondo eth cholotei ywjl bgashde
Хариулах106.102.128.165
ХУДЛАА ШОУДАХАА БОЛЬ ХҮНИЙ ЗОВЛОНГООР ТОГЛООД СУЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ
Хариулах66.181.177.179
Арга ядсан дарга нарын аврах зүйл нь Зоригийн хэрэг болсон юм байна дөа.Бусад хэлмэгдэж орсон ядуучуудыг тоох ч үгүй.
Хариулах192.82.69.170
Хүний амьдарлыг ч аймар болголоо доо бузрууд
Хариулах66.181.161.72
hurts .elbegdorj 2 iin hiisen ajil shuu de
Хариулах