А.Амбасэлмаа: 108 хүнээс коронавирус илэрлээ

Moderator
2021/03/08

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Өнгөрсөн 24  цагийн хугацаанд 13269 хүнд шинжилгээ хийхэд 108 хүнээс коронавируст халдвар илэрсэн байна. Эдгээрийн гурав нь тусгай үүргийн онгоцоор ирсэн хүн, үлдсэн 105 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Үүний 54 нь УДЭТ-тай холбоотой. Тус театрын нэг жүжигчин өөрийгөө халдвар авснаа мэдэлгүй орон нутагт тоглолтоор явсан, ингээд хавьтал болсон 119 хүнээс шинжилгээ авахад 54 хүнээс коронавируст халдвар илэрсэн. Бусад нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын болон давтан шинжилгээнээс коронавируст халдвар илэрлээ. 

24 цагийн хугацаанд 49 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.