Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд урлаг, соёлын тоглолт үзэх, олон нийтийн газраар үйлчлүүлэх, оршуулгын үйл ажиллагаанд олноороо оролцсоноос коронавирусийн халдвар тархах эрсдэл эрс нэмэгдэж байна.
Тухайлбал энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд УДЭТ-ийн “Анна Каренина” жүжиг үзсэн үзэгчид болон ажилчдаас коронавирусийн нийт 54 тохиолдол батлагдсан. Дээрх жүжгийг нийтдээ 900 гаруй хүн үзсэн байна. Тэгвэл ирэх өдрүүдэд тоглогдох "Анна Каренина" жүжгийг цуцалсан байна. Энэ талаар УДЭТ-аас "Нийслэлийн Сүхбаатар дүүргийн онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13/7/12 дугаартай албан мэдэгдэл, холбогдох хууль дүрэм журмыг үндэслэн коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан үзэгчид, уран бүтээлчид, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 14-ны өдрийг хүртэлх хугацаанд тоглогдох байсан “Анна Каренина” жүжгийн тоглолт цуцлагдсаныг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав