ӨМӨЗО-нд "Монгол хэлтэйгээ салах ёс хийж байхад" Монголын төр таг чиг

Moderator
2021/03/06

Энэ сарын эхээс нийгмийн сүлжээнд тархсан Өвөрмонгол сурагчдын зураг. Энэ зураг "Монгол хэл дээрх сүүлчийн хичээлдээ орох гэж байгаа Үндэсний хувцастай хадаг барьсан сурагчид" гэсэн нэртэй. Тэд урт хугацааны туршид Хятад хэл дээр хичээл үзэхийг эсэргүүцсэн ч амжилт ололгүй, эцэс нь ийн Монгол хэлтэйгээ, эх хэлний багш нартайгаа салах ёс гүйцэтгэж байна.

Сануулахад, Өвөрмонголын өөртөө засах орны сургуулиуд нэгдүгээр ангид анхлан үздэг хэл бичгийн хичээлээр хятад хэлийг судлах болсон. Тус шийдвэрийг БНХАУ-ын Засгийн газраас гарахад Өвөрмонголд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт "Монгол хэл үгүй болох цаашлаад Монгол үндэстнийг Хятадад уусгах бодлого явагдаж байна" хэмээн шийдвэрийг эсэргүүцсэн. Үүнээс үүдэн 10 гаруй мянган хүн баривчлагдаж, тэмцэл үр дүнд хүрэлгүй, дууссан юм. 

Иймээс тэд энэ сарын эхэнд ийн Монгол хэлний хичээлтэйгээ салах ёс хийсэн хэрэг. Энэ талаар эх сурвалж "ӨМӨЗО-нд Монгол хэлээр хичээл орохыг хориглосон. Иймээс эх хэлний багш нар ажлаасаа халагдахаасаа өмнө сүүлийн удаа шавь нартайгаа уулзаж, салах ёс хийх хүсэлтийг Хятадууд хүлээн зөвшөөрсөн тул хүүхдүүд үндэсний хувцасаа өмсөн, хадаг барин багш нартай золгоод нүдэндээ нулимстай салсан юм билээ" гэсэн тайлбар бичжээ. 

Ийнхүү ӨМӨЗО-нд эх хэлний асуудал хурцаар тавигдаж, хичээлийн программаас хасагдаж байхад Монгол төр таг чиг. 

Чухам яагаад ингэж таг чиг байгааг хардах шалтгаан ч бий. Өвөрмонголчууд Эх хэлээ авч авч үлдэхээр эсэргүүцэл илэрхийлж байх үед БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И  Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгосон. Нэг үгээр тэд энэ мөнгийг өгөөд "Өвөрмонгол хүүхдүүдийн хичээлийг эх хэлийг хасахыг бүү эсэргүүц" гэсний дохио байж магадгүй. 



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.114
    2021/03/08

    Тусгаар тогтносон Монгол улсад энэ талаар хятадад хандаад зоригтой дуугарчих хоншоортой аавын хүү манай төр засагт алга даа

    Хариулах
  • 59.153.115.129
    2021/03/07

    Mash haramsaltai baina onoodor ovormongliig bol margaash VHER mongoliig ezlened e

    Хариулах
  • 202.9.47.31
    2021/03/07

    Setgel emzeglej bnaa eleg negt ahan duusdee tuslaj chadahgui bgaadaa uneheer ih haramsaj bn

    Хариулах
  • 192.82.71.8
    2021/03/07

    Тусгаар тогтнолын баталгаа бол эх хэл, түүх, соёлын өв, ёс заншил юм. Үүнийг багш нараас гадна эцэн эх, төр засаг нь анхаарч арга хэмжээ авах ёстой

    Хариулах
  • 37.248.225.66
    2021/03/07

    Buh orond baigaa mongolchuud Hytad elchingiin gadaa temceed mon gariin useg cugluulaad baisan jaasan be ? ! Delhiigeer neg tarhsan mongolchuudiig hytaduud zahirna gej buu gordoo ! ! Sanaa baisan ch sachiin hurehgui harin manai uls toriin deeguur tolgoitnuud dunguitsen heweere hytadiin ogson 700 saj Euaniin awvh tonholzoj baidgaa boliooroi ! ! Tiim naidlaas chin bolj ar tald n Ard tumen hohiroh jsgui shuu ! ! Mongoliin Czinges haaniihaa neriin dor Mongol monglooroo baih uchirtai uuniig hun bugd setgel zurheere medren shuu ! !

    Хариулах
  • 103.57.94.195
    2021/03/07

    Gunigtai xaramsaltai jg xelex chig bagadna.

    Хариулах
  • 82.207.239.30
    2021/03/06

    MAN-aas salahgui l bol bid daraagiinh ni.Hujaagas MAN 100%hamaaraltai bolson shuu . Tiimdee ch uye uyiin songuuliar hujaa MAN-d sanhuujilt ogdog.

    Хариулах
    • 202.9.46.151
      2021/03/06

      Yag unen. Buu mart. Martval sununu.

  • 202.126.92.99
    2021/03/06

    ингээд эргэлт буцалтгүй хужаа болох юм байна бид удахгүй араас нь орох нь дээ

    Хариулах
    • 79.195.67.241
      2021/03/06

      Amnii bilgees achdiin bileg. Muu ër