Кёкүшюзан Д.Батбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Moderator
2021/03/05

 Кёкүшюүзан Д.Батбаяр түүний гэргий Гавьяат жүжигчин Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар мэдээллийг хүргэж байсан. 

Шалгалтын явцад ахмадын сувилал, цогцолборын төсөл танилцуулан их хэмжээний газар авсан ч төслийнхөө дагуу бус орон сууцны хороолол барьжээ. Ингээд зогсохгүй газраа авсныхаа дараа аж ахуйн нэгжүүдээ бусдын нэр дээр шилжүүлсэн байна. Тодруулбал, "Ногоон шүр", "Өлзийт голын эх" зэрэг компаниудаа найз Улсын заан Ч.Батзориг болон эхнэр охин дүүгийнхээ нэр байсан "Зэсэн тал" "Ногоон хана" зэрэг компаниудаа О.Пүрэв-Оч гэх хүнд шилжүүлсэн нь шалгалтын явцад ил болжээ. 

Уг хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилээр гарах эрхийг нь хязгаарлах шийдвэр гаргасан. 

Мөн дээрх хууль бус үйлдлүүдийг нь Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх санал гаргаад байгаа аж. Харин прокурорууд дахин нэмж шалгах зүйл байгаа хэмээн хэргийг буцаажээ.


 


Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.209
    2021/03/07

    Vasan shynaj tsadadgvi gedesnvvd be shydagra shvv ter tysam ni ichij amidar byvan hiij amidarbal arai ilvv nasal a daa

    Хариулах
  • 150.129.142.204
    2021/03/06

    Давруу шуналтанг хатуу яллах ёстой.Дандаа хууль бус юм хийж амьдрана.Тэр их газрыг яаж авсан нь тодорхой.Зальлан хийсэн нь тодорхой юм байна.Одоо яахийн тэр чанаргүй, зогсоолгүй, зориулалтаар нь бариагүй барилгыг!!! Шууд шунахай дээрэм болжээ.

    Хариулах
  • 24.252.135.173
    2021/03/06

    Zoriulaltaar n ashiglaagui gedeg n l hangalttai shaltgaan

    Хариулах
  • 66.181.178.157
    2021/03/06

    Umnuh ehner, huuhedee gomdooson horvoogiin hor shaar 2; Denduu ih shanal hereggui .....

    Хариулах
  • 192.82.75.184
    2021/03/05

    2sejgiin yum.er em shulmuud

    Хариулах
  • 202.179.27.231
    2021/03/05

    Hvnii shunald hyzgaar algaa

    Хариулах
  • 202.126.89.62
    2021/03/05

    Ядаж ганц улсын сургууль барих газар үлдээчих гүй... Агуу шунал шүү

    Хариулах
  • 66.181.190.136
    2021/03/05

    Зогсоолгүй айлууд нь хажуу хотхоны зогсоол дээр, замын хажуугаар машинаа тавьцгаадаг.гаднах үзэмжнээс цаашгүй

    Хариулах
  • 202.9.40.54
    2021/03/05

    Дархан цаазтай богд ууландаа шунаад нүгэлийг үүрч дийлэх үү.

    Хариулах
  • 202.9.46.3
    2021/03/05

    Baliar hudalch humuus bairandaa orj chadku jil bolj bna hurdan barilgiin ajiliidaa duusgaach

    Хариулах
  • 202.9.46.231
    2021/03/05

    Энэ хүний барисан гэх 7ширхэг байр одоо шаардлага хангахгүй хэзээ хүн унаж үхэх нь мэдэгдэхгүй лифтэй СОЦ үед барисан байрнаас долоон дор 7ширхэг байр байж бна оршин суугчид гомдолтой бна

    Хариулах
    • 64.119.19.145
      2021/03/06

      Ali bai yum be

    • 103.57.94.93
      2021/03/05

      hna bdg bair ve