Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Мартын найман буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр тохиодог.
Ирэх долоо хоногийн даваа гарагт Мартын наймны өдөр тохиож байгаа бөгөөд энэ өдөр бүх нийтээр амрах юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн баяр ирэх даваа гарагт тохиож байгаатай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан уриалга гаргажээ.
Тэрбээр "ЭРСДЭЛ байгаа цагт хүн бүр тодорхойгүй байдлыг удирдан зохицуулахыг хичээдэг.
Бид ХАМТДАА эрсдэлийг тооцож олон зүйлээс татгалзаж чадсан.
- Настан буурлуудтайгаа цахимаар золгосон.
- Энхрий үрсээ эрсдэлээс хамгаалж өнөөдөр ч цахимаар хичээллэж байна.
Хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авч, аж ахуйн нэгжүүдээ 95% хүртэл нээж ажил амьдралын хэвийн горимд шилжээд удаагүй байна. Харин одоо "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" буюу “Мартын 8”-ны баярыг ХАВТГАЙРУУЛАН тэмдэглэж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй, хариуцлагатайгаар татгалзахыг ЭРЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭСЭЭ уриалж байна.
Байгууллага, хамт олон, иргэн, аж ахуйн нэгжүүд шар түвшинд ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах нь үйл ажиллагаагаа цаашдаа хэвийн явуулах, ажил амьдрал хэвийн үргэлжлэх, улбар шар, улаан түвшинд шилжихгүй байх боломжийг бүрдүүлнэ" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
67.84.50.89
Zunduu ertnees ene hun ingeel anhaaruulaad baisan daa Chi uuruu ehner huuhnee bayarluulahgui baival barlaa geel 9 shideer heleed baisan Odoo negent toglodhoo toglood tardag ni taraa biz
Хариулах64.119.19.162
маш зөв шийдвэр. гэхдээ үйлчилгээний газаруудыг нээсэн атал тэнд ажиллаж бга үйлчилгээний ажилчидыг 1-рт вакцинжуулахгүй бга юм бэ. ялангуяа нийтийн хоол тогооч үйлчлэгчид хүнсний барааны худалдагч нараа вакцинд хамруулна уу.
Хариулах202.126.88.40
Nuser temdeglej bna daa.
Хариулах66.181.185.77
Ирээдүй бүрхэг болсоон амь амиа бодоорой
Хариулах66.181.183.13
Манай улс корона вирусыг дэлхийд харьцангуй сайн барьж буй цөөхөн орны нэг. Од. Хүүхдүүдийнхээ хичээл энэ тэр тэрийгээ 3 сард оруулчихвал дарагдаж байгаа вирус сэдэрч эдр болох вий дээ Удирдлагуудаа! Анхаарч үзээрэй. ок.
Хариулах202.126.89.210
Зогсох хэрэгтэй өдрөөс өдөрт тоо нэмэгдээд бна цаана чинь
Хариулах103.111.68.3
ресторан баар битүү бна . энийгээ болиулаач хотын даргаа
Хариулах66.181.185.57
Өвчин багасаагүй байгаа үед эрүүл мэндээ бодох нь хамгийн чухал. Баяр олон бие ганц гэдгийг ухамсарлах хэрэгтэй хүмүүсээ
Хариулах64.119.24.79
tiim shuy
59.153.114.145
Ard tymen min toglolt bitgii yzeerei muruuru ajila hij amidraha bod korona ged hawtgairwal hul horio hih bno shy uur uursdiigu hamgaalaad ger gerte baij yzeerei
Хариулах