Буяны ажилд оролцсон 20 хүнээс коронавируст халдвар илэрчээ

Moderator
2021/03/04

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр өнөөдөр 44 хүнээс коронавируст халдвар илэрсэн гэдгийг мэдээлсэн. 

Тэгвэл эдгээр 44 тохиолдын 20 нь нэг халдварын эх уурхайтай буюу буяны ажилд оролцсон хүмүүсээс халдвар илэрчээ. Иймээс буяны ажил зохион байгуулахдаа цөөн хүн оролцуулах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг Эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.