Ж.Байгалмаа: 44 хүнээс коронавируст халдвар илэрсний хоёр хүний халдвар эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна

Moderator
2021/03/04

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 19507 шинжилгээ хийснээс 44 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Нийт халдвар авсан хүмүүсийн хоёр нь Завхан аймагт 42 нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Халдвартай нь тогтоогдсон 44 хүний 42 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал. Хоёр хүний халдварын эх уурхайг тодруулахаар ажиллаж байгаа аж.