Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдсон ч хойшиллоо.
Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2021 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагт товлосон боловч яллагдагч Х.Даржаа нь өөрийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс татгалзаж, шинээр өмгөөлөгч О.Аззаяа, Ч.Амар нарыг авсан байна.
Дээрх өмгөөлөгч нар нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
223.38.60.72
Suujnii ovchtei gajig
Хариулах180.70.47.75
Purevsuren gej haltar bor huuhen huuhdiin etseg chin iim yavj baina tuslaachee bas nuguu ar araas ni tsuvarsan bas haltar huuhnuud mungunii bool bolson yumnuud aa hartsgaa
Хариулах