Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний хувьд 1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд энэ жил 58 нас хүрч байгаа юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга нь айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн байна. Тэрээр нэг эгч, нэг дүүтэй. Түүний аав монгол бөхийн засуул Ж.Халтмаа нь Баянхонгор аймгийн Баянцагаан, ээж нь Галуут сумын угуул юм.
НАМТАР
Төгссөн сургууль, мэргэжил
1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг Дунд боловсрол эзэмшин төгссөн.
1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
1982 - 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
1990 - 2004 онд "Женко" ХХКомпанийн Ерөнхий захирал
1997 - 2004 онд "Баянгол зочид буудал" ХКомпанийн гүйцэтгэх захирал
1999 - 2004 онд "Мах Импекс" ХКомпанийн гүйцэтгэх захирал
2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 - 2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 - 2014 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
2006 оноос - Жудо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч
2017 оноос - Монгол Улсын Ерөнхийлөгч
Шагнал
1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
122.201.21.254
Ерөнхийлөгчдөө ... төрсөн өдөрт нь баяр хүргье. Ерө нхийлөгчөө дэмжинэ.
Хариулах202.55.188.34
Eрөнхийлөгчид төрсөн өдрийн баярын мэнд хүргэe
Хариулах66.181.161.56
Ард түмний хүү гэхэд болохгүй юмгүй эгэл жирийн бидний амьдралыг ерөнхийлөгч нь харж бна.дэндүү ганцаардаад бна. Зориг гарган төрийн хулгайчуудынг баривчлах хэрэгтэй бна. Хэдэн шүүгчид нь бүгд хонгилынх болчоод бас хэцүү бнадаа
Хариулах66.181.161.52
Бүх талын авъяастай хүн юмөө.Ээжид нь,ерөнхийлөгчдөө аз жаргал хүсье.
Хариулах66.181.161.87
Танд баяр хүргэе. Сайхан ээжид н урт удаан наслахыг ерөөе.
Хариулах66.181.179.229
bolovsrol baihgui.
Хариулах66.181.161.110
Үндсэн боловсрол амьдралын мэдлэг,сэтгэл байхад болно. Нээх их худлаа гадаад дотоод мэдлэг соёл хэрэггүй хариуцсан яам нь байхад чаддаг хүмүүс нь байхад болно