Мьянмарт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гурван Монгол иргэн эх орондоо яаралтай ирэх хүсэлтээ гаргав

Moderator
2021/03/01

Мьянмар Улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас Тайланд улсад суугаа ЭСЯ Мьянмар улсад оршин суудгаа бүртгүүлсэн 14 иргэнтэй тогтмол холбоотой ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар эдгээр иргэнээс нутаг буцах хүсэлт гаргасан 6 хүн байгаагийн 3 нь яаралтай ирэх хүсэлтэй байна. Бид эдгээр иргэдийг боломжит тусгай үүргийн онгоцоор татан авахаар ажиллаж байгаа ч тус улсаас гарах нислэгүүд цуцлагдсаар байна.

Цаашид ГХЯ, Бангкок дахь ЭСЯ иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч ажиллах юм. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 174.234.8.126
    2021/03/02

    14 hon hvn ym bol elchingiin bairandaa avaad hamgaalach lalaruudaa

    Хариулах