Ирэх саруудад дэлхий дахин коронавируст халдварын шинэ хувилбар тархаж магадгүй гэлээ

Moderator
2021/02/27

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Энэ үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Дэлхий дахинд коронавируст халдварын мутацид орсон хувилбар гарсан. Англи, Бразил, ӨАБНУ-ын коронавируст халдварын шинэ хувилбарууд Европ Азийн орнуудад тархах хандлагатай байна. Магадгүй гурав дөрөвдүгээр сард дэлхий дахинд шинэ хувилбараар үүсгэсэн буюу мутацид орсон хувилбар дэгдэж болзошгүй гэдгийг АНУ-ын Өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна" гэлээ.