БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх өө, хэсгийн ахлагч нар тань хүнсний талоныг өөрсдийн хаяг дээр авсаар байг уу?

Moderator
26 минутын өмнө

Цар тахлаас үүдэн амьжиргааны төвшин доогуур өрхөд өгдөг хүнсний талоныг эмзэг бүлгийн иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүдэд олгохоор болсон. Иргэд талоноор мах, сүү, гурил, өндөг, хүнсний ногоо, хүүхдийн будаа, жимс жимсгэнэ зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.

Тэгвэл энэхүү талон зорилтот хэсэгтээ хүрч байгаа эсэх асуудал байнга анхаарал татсан сэдвийн нэг байдаг. Учир нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Баянзүрх дүүргийн ...дугаар хорооны иргэдэд очих ёстой хүнсний талоныг хэсгийн ахлагч нь өөрийн хамаатан садандаа өгсөн зөрчил илэрсэн. 

Яг үүнтэй ижил иргэдэд очих ёстой хүнсний талоныг хэсгийн ахлагч өөрийнхөө хаяг дээр авч байгаа талаарх мэдээллийг ирүүлсэн юм. 

Тодруулбал, БЗД-ийн ...дугаар хорооны нэр бүхий 10 гаруй хэсгийн ахлагч хүнсний талоныг өөрийн хаяг дээр авдаг нь тогтоогдоод байгаа аж. 

Ийнхүү төр төлөөлж байгаа доод шатны албан тушаалтнууд иргэдэд хүрэх ёстой халамж үйлчилгээг хувьдаа завшсаар байгааг холбогдох байгууллагууд анхааралдаа авах шаардлагатай байна. Төр шийдвэр гаргадаг ч төрийн шийдвэрийг салхинд хийсгэж, иргэдэд очих хоол хүнсэнд хуруугаа дүрж байгаа хэсгийн ахлагч нарыг зөрчлийг БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх та анхааралдаа авна уу? 


Сэтгэгдэл (32)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.127
    2021/03/02

    Ochih ystoi hundee hurdeggui ene olon halamjig boliulaad irgen burig ajiltai bolgo

    Хариулах
  • 66.181.161.57
    2021/03/01

    Энэ хүнсний талон авахын тулд юуг яаж хөөцөлдөх ёстой юм болоо? Аав нь группд байдаг оюутан охинтойгоо 2уулахнаа амьдардаг айл байдаг юм. Оруулчих юмсан.

    Хариулах
  • 122.201.31.164
    2021/03/01

    haha ene sit mash buruu sevsen bn haha .. huuchin hesgiin ahlagchnar shuu hahah yumaa nygtal

    Хариулах
  • 66.181.189.193
    2021/02/28

    tiin shuu bolih heregtei heregtei aildaa ch ochijgui

    Хариулах
  • 49.0.144.122
    2021/02/27

    Хүнсний талон гэдгийг болих хэрэгтэй.энэ олон халамжийн буруугаас болоод ажил хийдэг хүн байхгүй болсон байна..ажилтай болгох хэр нэг гтэы

    Хариулах
  • 66.181.161.8
    2021/02/26

    одоо нэг шинэчлэх хэрэгтэй байхаа хэсгийн ахлагч нарыг оролцуулахгүйгээр. үнэхээр шудрага биш байвал буцааж нөхөн төлүүлээд жинхэнэ очих ёстой хүмүүс нь хүртвэл хэрэгтэй л юм даа.

    Хариулах
  • 66.181.161.24
    2021/02/26

    Яаг. Үнэн шүү хүнсний төлөн ямар хүмүүст очдог бэ

    Хариулах
  • 202.9.40.255
    2021/02/26

    er ni ter hvnsnii taloniig dandaa bolomj bololtsootoi hvmvvs awdgiishdee

    Хариулах
    • 202.126.88.158
      2021/02/27

      Yg tiim

  • 202.9.40.121
    2021/02/26

    Энэ өдрийн мэндийг хүргэе Миний хүү 79 хувьтай Анх хүнсний талон авч байсан Амьдралд их нэмэр болж байсан Гэтэл хассан Учир нь танайх байранд амьдардаг .мөн зээлээр машин авсан байна Ам бүл 3 Энэ бол танайд өгөх шаардлагагүй гээд хассан .

    Хариулах
    • 202.9.40.5
      2021/02/26

      Зөв пм бишүү, талон чинь хүүгэс чинь бүр боломжгүй хүнд өгдөг биздээ

  • 202.55.188.106
    2021/02/26

    Gants baynzurh duureg ch bish buh duurgiin horoog shalgah heregtei sh de haa saigui iim ym bga.

    Хариулах
  • 66.181.161.95
    2021/02/26

    yur n horoodiig shalgamaar bgan

    Хариулах
  • 66.181.161.80
    2021/02/26

    Hvnii oroltsoogvi gar naas gart damjuulj bhaar shalgaad shiiddeg hvn ni tuhain irgenii dansand ni holboj ugmuur bh yum . Tegeed ergeed ene ni bainga tsahimaar medeeleltei bmaar bga yum.

    Хариулах
  • 66.181.161.61
    2021/02/26

    Баянзүрх дүүргийн хороодын дарга хэсгийн байцаагч нарыг соль!Сүүлийн 8-н жил юу ч хийсэнгүй 22-р хороог үндсээр нь соль!!!шахаж шаардаж байж хог 2-сард нэг удаа л авна Саяын нэг өрх нэг шинжилгээ явагдсан ч үгүй өнгөрлөө!!!

    Хариулах
  • 103.229.178.26
    2021/02/26

    нэг бол бүх иргэндээ өг, эсвэл бүр болиод өөдгүй паразитуудыг тэжээхээ зогсоох хэрэгтэйш

    Хариулах
  • 66.181.186.14
    2021/02/26

    Тэр ч бараг голыг нь хэлчихшиг боллоо

    Хариулах
  • 202.21.109.49
    2021/02/26

    Хүнсний талоноор хүнс авдаг өдөр нь яг хүнс өгдөг зөвшөөрөгдсөн дэлгүүрт нь машинтай, алтан ээмэг зүүсэн үнэтэй утас барьсан хүмүүс зөндөө ирээд хүнсээ аваад явж байхыг нь зөндөө харсан.

    Хариулах
    • 139.5.219.104
      2021/02/26

      Нам чирхаж өгдөг танил талдаа өгдөг

  • 122.201.22.157
    2021/02/26

    Хөл толгой нь олддоггүй. Муу муухай бүхэн БЗД-д байхымаа

    Хариулах
  • 202.126.89.209
    2021/02/26

    Тухайн хүнийхээ дансанд нь мөнгөөр нь хийчихэж болдоггүй юм байх даа. Заавал хэсгийн ахлагч оролцох ямар хэрэг байнаа.

    Хариулах
  • 202.126.88.52
    2021/02/26

    Ганц Баянзүрх дүүрэгт гараад байгаа асуудал биш байх даа ер нь бүх дүүргүүдэд энэ асуудал байгаа л байх даа бүх Дүүрэг Хороодуудыг шалгах нь чухал байх даа

    Хариулах
  • 94.11.16.22
    2021/02/26

    Zasag darga ni ch bas holbootoi biz

    Хариулах
  • 64.119.27.109
    2021/02/26

    um yzeegyi umaa butsaagaad awaarai muu sain umnuudaas uur hymyysd og hoolgyi hymyys zunduu bga.

    Хариулах
  • 49.0.142.154
    2021/02/26

    100хувь хөдөлмөрийн чадвар алдсан хүнд ч олддоггүй мөртлөө хэсгийн 10 аад ахлагч нь авдаг гээд халамжийн мэргэжилтэн халагдсан 4 р хороо одоогийн хорооны ажилчидаа засаг дарга таньдаггүй ээ мань мэтийг тоохоо болиод хэдэн жил боллоо

    Хариулах
  • 202.126.90.128
    2021/02/26

    Миний нэг найз БЗД -т б.даг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй уг нь дээхэн үед хүнсний талон өгдөг б.сан сүүлийн үед өгхөө болисон хасчихсан гэж яриж байхийг нь сонсоод их гайхсан имэрхүү журмаар өөрсдөө авдаг юм б.на л даа.арай ч дээ шалгах естой газрууд нь шалгаад өгөх ёстой хүмүүстэн тэр талон нтр нь очидог болоосой яасан балиар юм бэ.Миний найзын хүү бол хөдөлмөр хийх ямар ч боломжгүй байнгын асаргаанд б.даг заавал нэг хүн харж б.гүй бол болдоггүй их хэцүү өөрийгөө хянах ямарч боломжгүй одоо 28 тай хүү б.даг яагаад хүртэх хүмүүс нь халамж нтрээсээ хасагдаад байдагийг тайлбарлаж өгч тус болно уу.

    Хариулах
  • 66.181.179.161
    2021/02/26

    Дүүргийн халамжийн хэлтэс, хорооны халамжийн мэргэжилтэн талонд хамрагдах өрхийн мэдээлэл судалгаа хийж байж талонд хамрагдах үгүйг шийддэг.хэсгийн ахлагч нарт өөрсдөдөө талоны хүнс авах ямар ч эрх мэдэл боломж байдаггүй шүү дээ.

    Хариулах
    • 202.126.88.203
      2021/02/26

      Харин тэгдэг ш дээ.Энэ хүмүүс буруу л ойлгоод байхын.Тэр судалгааг нь дүүргээс ирж хорооны халажийн хүнтэй хамтарч хийж байсан даа.

    • 203.91.115.47
      2021/02/26

      hamragdna

  • 202.126.88.137
    2021/02/26

    Huuliig heregjvvlj bga hvmvvs ni iim l ym hiij bga shde hvnsnii talon awch bga hvmvvs ni ihewchlen bolomjiin mashin unasan hvmvvs bdg ym bna le bi

    Хариулах
  • 66.181.161.107
    2021/02/26

    Дан ганц энэ хороо гэлтгүй бусад дүүрэг адилхан байхаа

    Хариулах
  • 192.82.76.39
    2021/02/26

    энэ үнэн байх оо

    Хариулах