Apxинд xөлчvvpxэж явсан МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Магсаржав 50 насны босгон дээр ханьтайгаа учирч халуун дулаан амьдарч байна...

Moderator
4 цаг 12 минутын өмнө

Монголын ард түмний үеийн үед дуурсагдах  “Насны намар”,  “Ээжийн чанасан цай”,  “Зүүдэн бороо”,  “Сүүн далай ээж”,  “Монгол омогшил”, “Ханийн заяа”,  “Тэсийн голын унага”, м”Хөдөөний хүн” зэрэг олон гайхалтай уран бүтээлийн эзэн бол МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Магсаржав.

Түүний хувьд амьдрал тийм ч дардан байгаагүй гэдэг. Тэрээр өөрийгөө өргөмөл гэдгээ 10 настайдаа мэдэж, 15 настайдаа хот орж ирэн бие даан амьдарч эхэлсэн байна. 

Энэ цаг мөчөөс хойш түүнийг гэх хүн байхгүй учир тэрээр бүх зүйлийг бор зүрхээрээ болгож иржээ. Хааяа орох оронгүй, хоолгүй хонох өдрүүд ч цөөнгүй байж. 

Гагцхүү түүнийг амьдралд хөтөлдөг, дурлуулдаг зүйл нь багаас шунан дурлаж ирсэн хөгжим байв. Хөгжим түүний амьдралд баяр баясал, аз жаргал, амьдрах шалтгааныг өгч байсан ч нөгөөтэйгүүр “Амьдрал эхлүүлэх“ завдлыг өгдөггүй байлаа. 

Тиймдээ ч тэрээр 50 нас хүртэл ганц бие амьдралаар явахдаа зам зуурын эмэгтэйчүүдтэй учрах, бор дapcaнд толгойгоо мэдүүлсэн он жилүүд их байв. 

Түүний ийнхүү apxи гээч xap ycанд толгойгоо мэдүүлж явсан он жилүүдийн тоо бага биш.  Хэдий гарахыг мянгантаа хүсэв ч түүний санаснаар болдоггүй байв. 

Тиймдээ ч тэрээр ингэж явах өөрийгөө зvxэж, хөгжмөөрөө л дурсагдаж үлдье гэсэн бодол толгойд нь үе үе зурайн орж ирдэг байжээ. Харин apxинaac гарах олон оролдлогийнх нь нэг түүнд өнөөдрийн сэтгэл хангалуун амьдралыг нь бэлэглэсэн байна. 

Тэрээр “Апимон” зөгийн xaтгyyp, сэргээн засах сувилалд хэвтэн эмчлүүлж бие нь ч хурдан тэнхэрч байхдаа тус эмнэлгийн захирал, хүний их эмч, клиникийн профессор, яруу найрагч Ж.Ганчимэг гэх сайхан бүсгүйтэй танилцжээ. 

Ж.Ганчимэг ч түүний адил урлагийн хүн учир энэ сод авъяастай хүн манай эмнэлгээс гараад очих газаргүй гэдгийг сонсоод ихэд сэтгэл нь eвдceн гэдэг. 

Тиймдээ ч түүний дэргэд түших ёстой гэдгээ ойлгож тэд өдгөө хайраар дүүрэн амьдарч байна. 

Б.Магсаржав гуай ч apxинaac гарч, гэргий Ж.Ганчимэгийн хамтаар уран бүтээлээ хийн хоёрдугаар сарын босгон дээр МУУГЗ хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгээр энгэрээ мялаалгуулсан нь тэдний болоод Монголын ард түмний хувьд бахархам баярт үйл явдал болсон билээ.

Сайн эмийг олж эр хүн зүгийг олдог Сайн эрийг олж эм хүн зүсийг олдог гэдэгчлэн тэд хамтдаа бие биенээ урлаад, ханийн жаргал дүүрэн халуун дулаан амьдарч байна.


Apxинд xөлчvvpxэж явсан МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Магсаржав 50 насны босгон дээр ханьтайгаа учирч халуун дулаан амьдарч байна...
Apxинд xөлчvvpxэж явсан МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Магсаржав 50 насны босгон дээр ханьтайгаа учирч халуун дулаан амьдарч байна...
Apxинд xөлчvvpxэж явсан МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Магсаржав 50 насны босгон дээр ханьтайгаа учирч халуун дулаан амьдарч байна...
Apxинд xөлчvvpxэж явсан МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Магсаржав 50 насны босгон дээр ханьтайгаа учирч халуун дулаан амьдарч байна...

Сэтгэгдэл (48)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.129
    2021/02/28

    Сайхан сонсогдож байна аа гэр бүлд нь амжилт хүсье

    Хариулах
  • 202.9.40.151
    2021/02/28

    Haluun bayr hurgei!

    Хариулах
  • 202.9.40.151
    2021/02/28

    Хариулах
  • 202.126.90.43
    2021/02/27

    qer buld az jarqal eruul enhiiq husie

    Хариулах
  • 157.65.237.11
    2021/02/27

    bayar hurgie.1mongol maani vh boltugai eleg buten yavah saihan

    Хариулах
  • 64.119.21.36
    2021/02/27

    Маш сайн

    Хариулах
  • 66.181.161.31
    2021/02/26

    нүдээ олсон шагнал болжээ. Амьдралд нь аз жаргал сайн сайханыг .хүсъеэ!!!.

    Хариулах
  • 202.55.188.88
    2021/02/26

    Залуу сайхан нас андаа хайрлаж дурлаж халгиж цалгиж явсан Тэс нутгийн хүү өнөөдөр авьяасаа үнэлүүлж амьдралын ээдрэг амсаж явна.Эр туг ч барьж тунал ч хариулна гэдгээр унаж босож яваа нь хүний л амьдарлын жам хойно .Уран бүтээлээр биеэ чимээд учирсан ханьтайгаа мөнхөд жаргаарай.Таны авьяасыг хүн бүр хайрлаж явдаг байх...

    Хариулах
  • 64.119.21.115
    2021/02/26

    Яасан мундаг бүсгүй вэ Бүдэрч яваа нэг алтан тоьгойтоо агуа эр хүнийг сүүн сэтгэлтэй эх хүний сэтгэлээр Гэгээ татуулж бүтэн амьдралтай болгож Бор дарснаас холдуулж жаргалтай амьдрал Бэлэглэж тоонт гэртээ толгой холбон хос Хун шиг аз жаргалтай урт наслаж удаан хугацаанд жаргалтай амьдаран Амжилт бүтээлийн дээдийг ерөөе

    Хариулах
  • 66.181.161.118
    2021/02/26

    Arhi uuj ywhdan hun bolgonl hajiglaad baisan saihan hanitai uchirch sain ywhdan buu ataarh amidral iimdeel saihan az jargal husey

    Хариулах
  • 66.181.161.18
    2021/02/26

    Аз жаргал хүсье

    Хариулах
  • 202.179.27.220
    2021/02/26

    Та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсье

    Хариулах
  • 154.49.100.250
    2021/02/26

    Хогийн архичин мундаг хүнтэй сууж. мансуурагчид хүн биш

    Хариулах
  • 66.181.161.90
    2021/02/26

    Сайхаан

    Хариулах
  • 202.179.21.232
    2021/02/26

    Залуугийнх нь зураг гоё юм байна.

    Хариулах
  • 202.179.21.232
    2021/02/26

    Амьдрал сайхан. нэг хүн ч гэсэн асуудлаасаа гарч эерэг үр дүнд хүрч байвал мундаг.

    Хариулах
  • 202.21.108.198
    2021/02/26

    Мундаг эзэгтэй шүү амжилт хүсье

    Хариулах
  • 66.181.161.66
    2021/02/26

    Хүний л амьдрал....өөрийн сэтгэлийн тэнхээгээр ..авьяасаар яваа эр хүн шүү дээ....архи уух байтугай амьдрал хорлоод яваа новшнуудын дэргэд хийсэн юм хэлэх үгтэй...хайрлуулах заяатай эр бнаа...

    Хариулах
  • 192.82.71.54
    2021/02/26

    Монгол хүний зан тамын тогооны үлгэр одоо энэ 2 луу дайрч яахнэв дээ хүнийг яаж хайрлаж өргөж авч явааг бид харлаа Магсаржав гэдэг хүн агуу их авъяас шүү сайхан хосуудад урт нас удаан жаргал ерөөе

    Хариулах
  • 64.119.19.104
    2021/02/25

    Ene emch egch sayahn manai zohiolch ahtai hanilaad baisan odoo shine huntei suusan yum baih da. Amjilt husii

    Хариулах
  • 64.119.22.94
    2021/02/25

    Өнгөрсөн юм өнгөрснөөрөө үлдэгдээ.сайн сайхныг хүсье.

    Хариулах
    • 202.126.90.118
      2021/02/26

      Үнэн

  • 103.57.95.165
    2021/02/25

    Энэ хэзээдээ Клиникийн профессор цол зүүсэн хүн бэ? Клиникийн профессор гэдэг гуншинг зүгээр л өөртөө наачихдаг бол анагаах төгсөөд энд тэнд тэнэж яваад авчихдаг бол амар л юм байна? ингэж худлаа өөрийгөө дөвийлгэхгүй шүү !

    Хариулах
    • 103.26.194.218
      2021/02/26

      Бчч

  • 202.126.90.153
    1 цагийн өмнө

    1. Тэнгэрийн оронд байгаа эгчдээ баярлаж яв 2. Траншейны амьдралаас гаргаж өгсөн хүмүүст Ангийн хамт олон Хөгжмийн зохиолч Пүрэвсүрэн Цагаан амьдрал ТББ Ганхуяг эмчид Ч. ЭНХТУЯА эгч д баярлаж яваарай Ганчимэг архинаас гаргасан юм бол байхгүй л дээ. Орох оронгүй тэнэж явхад чинь сэтгэл гаргаж тусалсан гэдгийг өнөөдөр мартах тийм ч сайн зүйл биш шүү. Хариу нэхээгүй тус Хүний сайхан сэтгэл рүү битгий нулимаж амьдраарай Б. Магсаржав танай үүднээс хөөгдөнө гж зүүдэлсэнгүй явжээ. Өөрийг чинь өмхий ханхалж орох газаргүй явахад чинь тусалсан харин баярлалаа гж хэлж чадахгүй бол битгий хүний сайхан сэтгэлрүү ус цацаж амьдар

    Хариулах
    • 66.181.179.48
      2021/02/26

      Eyreg bai

    • 202.179.21.232
      2021/02/26

      Хариу нэхээгүй бол тэгээд ойлгоод хол яваач. уулзах дургүй нэг шалтгаан байгаа л юм байна.

  • 202.126.89.120
    1 цагийн өмнө

    Ганчимэг гэж бэр эгчийнхээ эмнэлэгт ажиллаж бгаад патентийг нь хулгайлж гараад өөр эмнэлэг бгуулсан цайчихсан эмэгтэй дээ.Магсаржав бол агуу л да.Та 2-ыг бурхан өршөөг.

    Хариулах
    • 66.181.179.48
      2021/02/26

      Chadsan bna aviyas bna

    • 202.9.46.128
      2021/02/26

      Ямар дураараа бичдэг хүн бэ өөрөө

    • 122.201.22.220
      1 цагийн өмнө

      Чадаж байвал бол оо

  • 103.212.119.46
    1 цагийн өмнө

    Хөөрхөн юм бэ

    Хариулах
  • 122.201.24.86
    1 цагийн өмнө

    Хариулах
  • 139.5.218.59
    1 цагийн өмнө

    Ёстой л сайхан хүүхэн, сайн эмчийн өрөвч сэтгэл түүнийг түшээд авсан нь гайхалтай. Хүний хорвоод ханьсахын жаргалыг эдлэх гэж хоёр биенээ олжээ та хоёр. Ту..

    Хариулах
    • 66.181.161.20
      1 цагийн өмнө

      Аз жаргал хүсье

  • 90.167.163.175
    2 цагийн өмнө

    Zaabal khun harluylah ged ymar muuhai bichdeguin muuhau

    Хариулах
    • 66.181.179.48
      2021/02/26

      Muuhai yumaa unshsan chin nuli ataa jutuj

    • 66.181.161.21
      2 цагийн өмнө

      харин тиймээ монголчуудын хобби юм шиг байналээ.

  • 87.214.24.143
    2 цагийн өмнө

    mundag avyastai hun shuu , hani ni uneheer saihan busgui baina , saihan setgeltei ch hun ym ta 2 t az jargal husii

    Хариулах
  • 202.126.88.230
    2 цагийн өмнө

    Ёстой шүтээн минь дээ, мундаг уран бүтээлч, сайн сайханыг хүсье, таньдаа

    Хариулах
  • 103.212.116.105
    2 цагийн өмнө

    Билэг танхай авьяастай хүнд буянтай эхнэр заяажээ ашгүйдээ.

    Хариулах
  • 202.126.90.75
    2 цагийн өмнө

    яасан сайхан сэтгэлтэй эмжгтэй вэ. Амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе

    Хариулах
  • 66.181.161.13
    2 цагийн өмнө

    Az jargal hamgiin saihan buhniig husie...

    Хариулах
  • 66.181.161.13
    2 цагийн өмнө

    Aa jargal husie...

    Хариулах
  • 203.91.115.44
    2 цагийн өмнө

    Аз жаргал хүсье!

    Хариулах
  • 66.181.180.160
    2 цагийн өмнө

    Аз жаргал хүсэе

    Хариулах
  • 66.181.161.16
    2 цагийн өмнө

    Та хоёрт аз жаргал сайн сайхөныг хүсэн ёрөөё. Сайхан гэр бүл болсонд баяр хүргэё

    Хариулах
  • 103.229.123.16
    3 цагийн өмнө

    Аз жаргал хүсье.Сайхан сайхан дуу зохиосон мундаг хүн шүү.

    Хариулах