Өнөөдрийн байдлаар 3112 хүн вакцинжуулалтад хамрагдаад байна

Moderator
9 цаг 33 минутын өмнө

Монгол Улс энэ сарын 23-аас буюу хоёр хоногийн өмнөөс коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтаа эхлүүлсэн. Нийт  16 байгууллагын 14 мянган хүн хамрагдах шаардлагатай.  Үүнээс эхний хоёр хоногт зорилтот бүлгээс 3112 хүн хамрагджээ. 

Сонирхуулахад, өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд өдөрт дундажаар 6.11 сая хүн тун вакцин хийлгэж байна.

Зорилтот бүлэг 

•Эрүүл мэндийн байгууллагын ажилтан

•Халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтан

•50 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ...гэх мэт.