МИАТ компани тусгай үүргийн нислэгийн үнийг 15 хүртэл хувиар бууруулахаар боллоо

Moderator
9 цаг 57 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийсэн. Энэ үеэр МИАТ ТӨХК тусгай үүргийн нислэгийн үнээ 15 хувь бууруулахаар болсон тухайгаа МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр мэдээллээ.

Энэ талаар тэрбээр "Шинэ Засгийн газраас тусгай үүргийн нислэгийн тийзний үнээ бууруулах чиглэл өгсөн. МИАТ компанийн хувьд одоо байгаа үнээрээ явсан ч алдагдалтай байгаа. Ирэх гэж байгаа иргэдийн нөхцөл байдал хүнд байгаа учраас МИАТ компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаад шийдвэр гаргасан. 15 хүртэл хувиар бууруулах чиглэл өгсөн. Нэг онгоц сард 300 мянган  ам.долларын түрээс төлдөг. Коронавируст халдварын  нөхцөл байдлаас үүдэн МИАТ компани нийт 50-60 тэрбум төгрөгийн өрөнд ороод байна" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна