Ерөнхийлөгч Цэцэд нөлөөлөхийг оролдсон уу?

Moderator
2021/02/24

Ерөнхийлөгч сар шинийн баярын өмнө Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр очиж хүсэлт гаргасан. Тэгвэл тэрбээр өнөөдөр дахин Үндсэн хуулийн Цэцийн байранд очсон. 

Учир нь “Х.Баттулга нэр дэвшиж болохгүй, Х.Баттулгыг нэр дэвшүүлж огт болохгүй” гэдэг шаардлагыг тусгаагүй нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гэх агуулга бүхий мэдээллийг иргэд Үндсэн хуулийн цэцэд гаргажээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан иргэдийн мэдээлэлтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн тайлбар гаргуулах, байр суурь тодруулах албан бичгийн хариуг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр Үндсэн хуулийн цэцэд очсон байна. 

Харин энэхүү үйл явцтай холбогдуулан зарим хүмүүс нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн байна. 

Тухайлбал УИХ-ын гишүүн Т.Доржханд "Ордны гурван давхарт шүүгчдийг дуудаг гэж шүүмжлүүлдэг Ерөнхийлөгч маань цагаандаа гарч ҮХЦ дээр удаа дараа очиж Цэцийн гишүүдэд нөлөөлж байна. Энэ үйлдэл нь хариуцлага тооцох /impeachment/ үндэслэл. Цэцийн дээр мөнгө тэнгэр байдаг уу, дарга байдаг уу" хэмээн жиргэжээ. 

Мөн УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Ерөнхийлөгч ҮХЦ дээр удаа дараа очиж, гишүүдэд нөлөөлөх оролдого хийж байна. Энэ үйлдэл нь impeachment хийх хангалттай үндэслэл болчихвуу даа? Хууль тогтоох засаглал буюу УИХ ч Цэцэд чиглэл өгдөггүй. Цэцийн шийдвэр эцсийнх байдаг" хэмээн жиргэсэн байна. 



Сэтгэгдэл (22)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.72.46.224
    2021/03/04

    Луйварчид

    Хариулах
  • 23.250.92.228
    2021/03/04

    Монгол минь яанадаа

    Хариулах
  • 45.57.200.182
    2021/03/04

    Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ

    Хариулах
  • 45.57.200.118
    2021/03/04

    Монголын заяа их муу муухай бүхэн хол байг

    Хариулах
  • 45.57.201.181
    2021/03/04

    Юу л болох гээд байна даа

    Хариулах
  • 138.128.88.195
    2021/03/04

    Монгол ялна

    Хариулах
  • 172.58.19.96
    2021/02/27

    Dorjhand metiin iin calbadainuud turd garch turiin samuun yysgej baina.ene metiig zailuulah turuu cegcleh cag boljee

    Хариулах
  • 138.128.88.195
    2021/02/26

    Монголын заяа их муу муухай бүхэн хол байг

    Хариулах
  • 138.128.88.208
    2021/02/26

    Луйварчид

    Хариулах
  • 45.57.201.181
    2021/02/26

    Юу л болох гээд байна даа

    Хариулах
  • 23.250.92.249
    2021/02/26

    Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ

    Хариулах
  • 45.57.201.235
    2021/02/26

    Монгол ялна

    Хариулах
  • 45.72.46.224
    2021/02/26

    Монгол минь яанадаа

    Хариулах
  • 45.72.91.33
    2021/02/25

    Юу л болох гээд байна даа

    Хариулах
  • 198.154.91.192
    2021/02/25

    Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ

    Хариулах
  • 138.128.88.206
    2021/02/25

    Монгол ялна

    Хариулах
  • 45.57.201.178
    2021/02/25

    Монголын заяа их муу муухай бүхэн хол байг

    Хариулах
  • 138.128.88.195
    2021/02/25

    Луйварчид

    Хариулах
  • 45.72.91.30
    2021/02/25

    Монгол минь яанадаа

    Хариулах
  • 66.181.185.129
    2021/02/24

    Мөнгө тэнгэр гэж юу вэ? Алдаагаа засна уу

    Хариулах
  • 66.181.185.129
    2021/02/24

    Бичиг үсэг бүрэн тайлагдсан хүнээр мэдээгээ шивүүлж баймаар юм. Бөөн үг үсгийн алдаа!

    Хариулах
  • 202.55.188.38
    2021/02/24

    Gulug nuudiig EUK handiig n daraachee hiih ym baihgui iim ym hiij taltsuulaj suudag bna

    Хариулах