Хятад улсад халдвар тархах эрсдэлтэй хотууд аюулгүй болж Ногоон бүс болсоноо ССТВ-ээр мэдээлжээ.

Moderator
2021/02/24

Өнгөрсөн 1-р сард БНХАУ-ын Хэйлонгжиан мужид коронавируст халдварыг дотооддоо алдаж, тухайн бүс нутгийг халдвар тархах эрсдэл өндөр гэж үзэж байсан. Харин одоо Хятад улсад халдвар тархах эрсдэлтэй хотууд аюулгүй болсон талаар ССТВ-ээс мэдээлжээ. 1-р сард халдвар тархсан Хэйлонгжиан мужийн Вангкуй хотыг халдварын эрсдэлгүй болсон талаар албаныхан мэдэгдсэн байна. “Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Вангкуй хотод дотоодын халдварын тохиолдол бүртгэгдээгүй учраас одоо аюулгүй гэж болно” хэмээн хотын захиргаанаас мэдэгджээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна