А.Амбасэлмаа: 32 хүнээс коронавирус илэрч, 67 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Moderator
2021/02/24

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 26058 шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавируст халдвар илэрсэн байна. Үүнийг "Нэг хаалга-Нэг шинжилгээ" үйл ажиллагааны хүрээнд -есөн хүнээс коронавирус илэрсэн бол үлдсэн өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас илэрлээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 67 хүн эдгэрч эмнэлгээс гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалд судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.