Галаас гурван хүүхдийн амь насыг авран хамгаалжээ

Moderator
2021/02/23

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Ховд гол” 5 дугаар багийн “Найрамдал” гудамжинд “Үйлчилгээний төв” шатаж байна гэсэн дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. 

Улмаар аймгийн  Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 12:41 цагт очиж “Номин Астана” ХХК-ийн 10х10 метрийн хэмжээтэй үйлчилгээний 3 давхар барилгын нэгдүгээр давхарт шатны хонгилд эд зүйлс шатаж байсныг 48 минут ажиллаж унтраажээ.

 Гал түймрээс Н /13 настай, эрэгтэй/, Н /17 настай, эрэгтэй/, А /15 настай, эмэгтэй/ нарын 3 иргэнийг аварсан байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 223.104.39.75
    2021/03/13

    sain medeend 1 ch comment bhgui.hunii muu deer shaagildaad heden 1000-aaraa orno.aimaar humuus shuu.

    Хариулах