Oрон нутаг руу 72 цагийн хүчинтэй шинжилгээний бичгээ үзүүлээд зорчиж болно

Moderator
2021/02/23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Маргаашаас эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гаргасан.  Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Иргэд, аж ахуйн нэгжүүд дүрэм, журмаа баримтлаад, халдвар хамгааллын дэглэмийг сайтар  мөрдөж ажиллах ёстой. Нийслэлийн 30 мянган төрийн албан хаагч чиглэл бүртээ арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Төр, иргэн, аж ахуйн нэгжийн гурвалсан холбоо маш чухал байна. Гурвуулаа хариуцлагатай байж, энэ цар тахлын хүнд үеийг давна. Хотын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явна. Улаанбаатар хотынхоо нийгэм, эдийн засгийг хамтын хүчээр босгож ирье гэдгийг Хотын даргын хувьд иргэддээ уриалж байна” гэлээ.

Мөн Улаанбаатар хотоос гарах иргэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдсан 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ-ын шинжилгээний бичгээ үзүүлээд явж болох юм байна. Харин орон нутгаас ирж байгаа зорчигчид асуумжаа бөгөөд Улаанбаатар хот руу нэвтэрнэ гэдгийг Хотын дарга хэллээ.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд зарим дүүрэг, хорооноос халдвар илэрсэн учраас маргааш зарим газарт хэсэгчлэн хөл хорио тогтоохоор болсон байна. Тухайлбал,

ХУД, 4-р хороо, Гарден сити 1301 байр 1-р орц

ХУД, 4-р хороо, Хангарьд сити Б-блок

ХУД, 12-р хороо, Сонгино 25-р гудамж 108-114. 1-3. 230-249

ХУД 12-р хороо, 52-р байр 4-р орц

ХУД, 12-р хороо, 62-р байр

ХУД, 12-р хороо, Сонгино 26-р гудамж 249-256

ХУД, 12-р хороо, Сонгино 29-р гудамж 374. 379. 381-385. 394-401

ЧД, 19-р хороо, Дээд салхит  1-36-р гудамжинд тус тус хөл хорио тогтоохоор болжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.149
    Өчигдөр

    Замаа нээх болоогүй юм уу хэвийн горимондоо хэзээ орох юм бэ зохицож амьдрах хэрэгтэй шүү дээ хувь хүний хариуцлага шүү дээ алийн болгон хорих юм бэ

    Хариулах
  • 103.57.95.58
    2021/02/23

    2 цагийн дотор халдвар авчихвал яах вэ

    Хариулах
  • 66.181.189.208
    2021/02/23

    Yg yah ystoi ym be 72 tsag ym uu neg udaa ogood boloo ym uu vnen zow xariultaa xelchmeer bhiin xudlaa booronxiilj bhaad neg gargasan shiidwereeree ywuul zvgeersen

    Хариулах
  • 66.181.161.94
    2021/02/23

    uchir ni olddoggui oron garan yumuu haashaa yum be 1bol 2sariin 8s hoish ugsun shinjilgee huchintei geed 1bol 72tsagiin huchintei geed bdg uursdiiguu duwiilguh geed yadchih yumaa

    Хариулах
  • 202.9.40.229
    2021/02/23

    Энэ бөхөнцөр өнгөрсөн 7хоногт хэн гэж тэнэг нь 72цагиин хүчинтэй шинжилгээ гэсэн ...шинжилгээ өгсөн бол хүчинтэйшүү.гэж томроод байсан одоо өөрөө юу ярьсанаа марсан маанагтаад 72ц гэж байна уу даа.Энэ маанаг ёстой попорч байна уу

    Хариулах
  • 202.126.89.141
    2021/02/23

    Huniig yasan ih chiregduulddeg uom.Sayin egsen shinjilgee chin huchingui bolloo.Arai denduu ydarsan ard tumnee booj havchih uom.Erh medeltnuud n ynhandaad yvj boldog.

    Хариулах
  • 202.55.188.35
    2021/02/23

    Ashgyidee

    Хариулах
  • 202.55.188.42
    2021/02/23

    ygd bas hoishluulchivda shinjilgeegee ogd asuudalgu bol yvuulaldaa ajil amidral hetsuudleeshde

    Хариулах
    • 59.153.115.206
      2021/02/23

      Ямар хэцүү юм бэ шинжилгээ өгөөд 2 хонолоо хариу гардаггүйхаана хандах вэ өвчтэй хүндээ очиж чадахгүй бна