УОК-оос хоёрдугаар сарын 11-23 хүртэл 12 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хатуу хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнд өнөөдрийн /2021.02.22/ байдлаар нийт 102 хүн халдвартай байсныг тогтоосон гэдгийг Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлсэн.
12 хоног үргэлжилсэн хатуу хөл хорио маргааш дуусаж, 02-р сарын 23-ны өглөөний 06 цагаас эхлэн нийслэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу шар бүсэд шилжиж байгаа юм.
ААН-үүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа нээж байгаа энэ үед ААН-үүд дагаж мөрдөх зохицуулалтын нийтлэг журмуудыг УОК, НОК-оос өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн ажлууд болон шинээр гаргасан дүрэм журмыг Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг танилцууллаа.
Засгийн газрын хоёрдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар баталсан журмын дагуу салбар бүрд тавигдах тусгай шаардлагыг хүргүүлээд байгаа бол хоолны газрууд ширээ хоорондын зайг 2 метрээс багагүй байрлуулах, хооронд нь шилэн болон хуванцар хаалтыг байрлуулах шаардлагыг тавьж байгаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
66.181.176.91
tsug yawj bga hvmvvsig bas hol suu gshhh
Хариулах66.181.185.34
Хоолны газрыг ширээ хоорондын зай 2 м, дундуур нь шилэн болон хуванцар хаалт байрлуулна гэчихээд цахим тоглоомын газрыг ийм маягаар нээж болдоггүй юм уу? Арай л юмаа. Энд чинь бас хүний амьдрал явагдаж байдаг шдэ
Хариулах59.153.114.189
Хуванцар хаалт хийнэ 88103858
Хариулах