Дэлхий дахинаа санхүүгийн үйлчилгээг олон төрлийн технологид үндэслэн авах боломжтой болсон бөгөөд уламжлалт хэлбэр буюу дундын зуучлагчгүй үйлчилгээ үзүүлэх хязгааргүй боломжийг блокчэйн технологи бий болгосон.
Гэхдээ энэхүү технологийн шинэчлэл, инноваци нь гэмт хэргийн золиос болох, хууль бус үйл ажиллагаанд ашиглуулах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй.
Олон улсад санхүүгийн зохицуулагч байгууллагууд виртуал хөрөнгийн үйлчилгээ, криптовалюттай холбоотой эрсдэлийн талаар ард иргэдэд анхааруулсаар байна. Тухайлбал, Английн Санхүүгийн зохицуулах байгууллагаас “...Аливаа төрлийн виртуал хөрөнгийн үйлчилгээ авах, хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчийн хувьд өндөр эрсдэлтэй бөгөөд бүх хөрөнгө мөнгөө алдахад бэлэн байх ёстой” гэж анхааруулсан. Харин Европын банкуудын зохицуулах байгууллага, Европын үнэт цаасны зохицуулах байгууллага, Европын даатгалын болон тэтгэврийн зохицуулах байгууллагууд иргэдэд зориулж хамтарсан мэдэгдэл гаргаж, “виртуал хөрөнгө худалдан авах нь өндөр эрсдэлийг дагуулах бөгөөд үнийн савалгаа ихтэй, хамгаалалтын тогтолцоогүй” гэдгийг анхааруулсаар байна.
Мөн АНУ-ын Санхүүгийн зохицуулагч байгууллагаас "биткойнтой холбоотой бүтээгдэхүүн үйлчилгээ өөртөө багагүй эрсдэлийг дагуулдаг гэдгийг хөрөнгө оруулагчид мэддэг байх шаардлагатай" хэмээн сэрэмжлүүлсээр байна.
Иймд, виртуал хөрөнгө, үүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа нь урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй, баталгаагүй тул анхаарал болгоомжтой хандаж, хэрэв хөрөнгө оруулсан тохиолдолд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг иргэн Та өөрөө хариуцахыг Санхүүгийн зохицуулах хороо албан ёсоор анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна