Өнөөдөр 52 хүнээс халдвар илэрч, "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 24 тохиолдол бүртгэгдсэн

Moderator
2021/02/21

Сүүлийн 24 цагт 44,018 хүнд шинжилгээ хийж халдварын 52 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

52 тохиолдлын 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн. 24 тохиолдлын 15 нь анхны, 9 нь эдгээрийн хавьтлууд халдварт өртсөн байна. Үлдсэн нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм" гэв. 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 10 хоногийн хугацаанд нийт 78 халдварын тохиолдлыг илрүүлжээ. 78 тохиолдлоос 41 нь анхны батлагдсан тохиолдол, 37 нь эдгээрийн ойрын хавьтал байна.