Нийслэлд тогтоосон хатуу хөл хорионы үеэр цагдаагийн алба хаагчдын эрх ашиг зөрчигдөж хоёр ч алба хаагч эрүүл мэндээрээ хохирон эмчлэгдэж байна.
Тэгвэл уг асуудалд Цагдаагийн эрх ашгийг хамгаалах холбооноос Хүний эрхийн үндэсний комиссыг анхаарлаа хандуулж, зохих хууль журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсжээ.
Тодруулбал, "Дэлхий дахинд цар тахал тархсантай холбоотойгоор МУ-н хэмжээнд 2020 оны 1 сарын 27- ний өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдал зэрэгт шилжүүлэх зэрэг дэглэмээр өнөөдрийг хүртэл цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа.
ЗГ-н 153-р тогтоолын дагуу хүн хүч, орон тоо нэмэгдээгүйгээс улбаалж Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид олон хоногоор 24/24 буюу тулаа гарч ажиллах, нийтээр амрах баярын өдрүүд, илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдрүүдэд ажиллаж байгаа ч Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан нэмэгдэл хөлсийг тооцон олгодоггүй.
2021 оны 02 сарын 11 ний өдрөөс 02 сарын 23 ний өдрийг хүртэл хөл хорионы үед ажиллаж байгаа алба хаагчдыг халуун хоол ундаар хангахгүй байж /хоолны мөнгө өгөөгүй/ бүтэн 8 цаг гудамж талбайд хүйтэн нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа.
2021 оны 02 сарын 11 ний өдрөөс 02 сарын 23 ний өдрийг хүртэл хөл хорионы үед ажиллаж байгаа алба хаагчдыг халуун хоол ундаар хангахгүй байж /хоолны мөнгө өгөөгүй/ бүтэн 8 цаг гудамж талбайд хүйтэн нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа
Эдгээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид нь бие засах газар ч олдохгүй, гадаа хүйтэнд бүтэн 8 цаг үүрэг гүйцэтгэн зогсож байгаа нь “Хүн бүр хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах ... эрхтэй” гэх МУ-н ҮХ-н 16-р зүйлийн 4- дэх заалт зөрчигдөж байна гэж үзэж байна. ЗГ - н 153 р тогтоолын дагуу хүн хүч орон тоо нэмэгдээгүйгээс улбаалж алба хаагчдын ажлын ачаалал их байгаа бөгөөд хөл хорионы үед цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа ч орон тоо дутуугаас улбаалж зарим алба хаагчид тулаа гарч байгаа.
Амралтгүй, нойр хоолгүй , тулаа гарч ажиллаж байгаа нь алба хаагчдын бие организмд нөлөөлж сүүлийн үед алба хаагчид ядаргаанд орж харвалт, саажилт өгөх зэргээр эрүүл мэнд нь хохирч байна. ЦАХЭАХХолбоонд алба хаагчдаас ирүүлсэн энэхүү гомдол, мэдээллийг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст хүргүүлж байна. Та бүхэн зохих хууль, журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье" гэжээ.
Амралтгүй, нойр хоолгүй , тулаа гарч ажиллаж байгаа нь алба хаагчдын бие организмд нөлөөлж сүүлийн үед алба хаагчид ядаргаанд орж харвалт, саажилт өгөх зэргээр эрүүл мэнд нь хохирч байна
Цагдаагийн эрх ашгийг хамгаалах холбоо нь 2013 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтнуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, байгууллага, алба хаагчдын амжилт бүтээлийг иргэд, олон нийтэд сурталчлах, алба хаагч, ажилтнуудын гэр бүлд дэмжлэг үзүүлэх, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх зэргээр үйл ажиллагаа явуулсаар иржээ. Энэхүү хугацаанд алба хаагчдаас ирж буй гомдол мэдээллийг шийдвэр гаргах түвшинд уламжлах, тэдний төлөөлөн дуу хоолойг хүргэх зэргээр олон асуудлыг шийдвэрлүүлэхэд нөлөөллийн үйл ажиллагааг явуулдаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
192.82.72.36
Ц.Е.Г-д болон Тусгай тасаг, О.Б.Е.Г- д эр цэргийн албаа хааж эр бие тэгширсэн бэлтгэл сургуульд элдүүр нь ханасан шижгэнэсэн залуус бэлдгэгдэж эх орон ард түмний төлөө өргсөн тангарагдаа зүтгэж чаддаг алба байсан. Одоо ч хэн дуртай нь нялцгар биетэй залуусыг танил талаараа авч ажиллуулдаг болсон байх дөө.
Хариулах66.181.161.110
Цэцэрлэгийн хүүхдүүд үү ямар эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж сурах хэрэгтэй шүү ямар нялцгар юмнууд нь эр хүний шинжгүй царайлаад бдаг юм
Хариулах66.181.161.46
Эмч нар ч бас туйлдаж л бна тэглээ гээд годсонгүй цагдаа нар бол янз бүрийн шалтаг хайж бгаөд өдөрт доор хаяж 200к тай эмч нар бол эсэргээрээ
Хариулах66.181.161.46
Одоо бол сум аймагт цагдаа нар үхсэн юм шиг л бна
Хариулах66.181.161.46
Эрүүл мэндээ боддог бол их зан гаргахгүй ээ би өөрөө сумын их эмч тэгэхэд цагдаа нар амраад эмч нар харин жинхэнэ 24/24 хийж бна үүнийг бас бодох хэрэгтэй суманд бол дэслэгчээс дээш бол том
Хариулах66.181.179.155
Ганц энэ удаагийн Хөл хорио биш... Бүтэн жилийн хугацаанд ачаалал авсан, коронагийн хөл хорио 1 жил үргэлжилж байна, УИХ, Орон нутгийн сонгууль, жагсаал цуглаан, олон удаагийн хамгаалалт, бэлэн байдал...
Хариулах202.9.46.189
эрүүл мэнд гэж байхгүй их зантай гарууд
Хариулах192.82.67.119
za ajilaa hiisniihee tuluu ingej uilj boloxgu e. nemelt tsalin avah gsn shaltag bna.
Хариулах192.82.71.110
Хөөрхий дөө.Хүнд нөхцөлд ажилладаг цагдаа нарынхаа цалин хангамжыг сайжруулах нь зөв шүү.Хамаг л болох бүтэхгүйтэй орооцолдож баяр ёслол,халуун, хүйтэн ямар ч үед үүргээ гүйцэтгэж яваа.Хүнд нөхцөлтэй л бол цалин тэрийгээ дагаад өндөр байх ёстой!
Хариулах202.9.46.88
yadahnaa mashiniig ni unuulahgui holoos yavdag alba haagch nar shono oroi taraad harih hetsuu bnshdee
Хариулах192.82.64.225
дарга нар нь улс төрийн нөлөөнд орцон
Хариулах192.82.64.225
машин унахыг нь хориглосон шүү дээ
Хариулах202.9.40.54
yg zov shuu tsagdaagiin alba haagchid mash hetsuu nohtsold aillaj bna avch bgaa tsali hols ni amdrald ni hureltsehgui hool unaa iluu tdagiin mongo gej ogdoggui jiriim.ued ch adilhan mash urt tsagaar ajilladag sardaa 250 300 tsag ach ajilladag
Хариулах192.82.67.119
Humuus zorchil gargahgu bolhoor hoolnii mongogu boltson u. shudarga busaar amidragchid min