Тэд гэрлээд долоон жил болсон ч салах өргөдлөө өгсөн талаар Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.Тэдний хэн хэн нь олон нийтэд тайлбар хийгээгүй байна. Ким 2007 онд дэлгэцнээ гарсан гэр бүлийн реалити шоугаараа алдаршсан. Тэрбээр гар утасны аппликейшнээс эхлээд нүүр будгийн гэх мэт бизнесийн олон салбарт хөл тавьж, Форбсын үнэлгээгээр 780 сая долларын хөрөнгөтэй болжээ. Харин Грэммигийн шагналт рэппер Кане Уэст 15 жил хөгжмийн ертөнцөд зүтгэснээс гадна загварын салбарт амжилт олсон байна. Тэд ууган охиноо 2013 онд өлгийдөн авсан. Тэр жилдээ Кане Уэст Сан Францискогийн бэйсболын цэнгэлдэх хүрээлэнг түрээсэлж гэрлэх санал тавьж байв. Хос хоёр 2014 оны тавдугаар сард гэрлэжээ. Өнгөрсөн жил Уэст АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч амжилт олоогүй. Тухайн үед Ким Кардашиан нөхрийнөө талаар "хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй", "гайхамшигтай эр хүн ч хамт байхад заримдаа хүндрэлтэй байдаг" хэмээн бичиж байсан юм.
Эх сурвалж: ВВС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
192.82.76.107
2 туйлт сэтгэцийн эмгэг гэдэг чинь орон гаран гэсэн үг үү ?
Хариулах