Т.Ганболд: 33 тэрбум төгрөгийн зээл авсан гурван гишүүнийг намаасааа хөөгөөд, зээлээ төл гэж хэлэх эрх МАН-д бий

Moderator
2021/02/19

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа өгсөн зээлүүд дунд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компани 33 тэрбум төгрөгийн зээл авсан тухай дуулиан өнгөрсөн сард дэгдсэн.

Үүнтэй холбогдуулан “Алтан дорнод Монгол” компанийн захирал Тордайн Ганболд өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "33 тэрбумыг Хөгжлийн банкнаас авсан гурван гишүүнийг шууд намаасаа хөөгөөд мөнгөө буцаагаад төл гэж хэлэх эрх МАН-д бий. Энэ зүгээр нэг иргэн, аж ахуйн нэгжид гардаг зээл биш. Ганц энэ жишээн дээр л гэхэд тэгш эрх гэдэг ойлголт байхгүй байгаа биз дээ? Үүнийг харсаар байж мэлздэг болчихсон.

Өмнөх хулгайч, өмнөх эрх мэдэлд байсан улсууд нь хүчний тэнцвэр нь алдагдаад, унаад эрх мэдэлгүй болчхоороо хэлмэгдлээ гэж орилолддог. Дараагийн ээлж нь, хоолондоо орчихсонууд нь нөгөө тэгш эрх, шударга ёсоо илт нүүрэн дээр худлаа ярьсаар байгаад дээрэмдээд, цар тахлын үед өчнөөн олон тэрбумын үнэтэй фонтан, хөшөө барьж галзуурна... Энэ бүхнийг нийгмээрээ жигшдэг мөртлөө зөв зохион байгуулалттай, зөв чиглэл рүү нэгэн амь, нэг бодол санаатай орж чаддаггүйгээс бид байрандаа л үлддэг.

Ард түмнийг хагаралдуулдаг хүмүүс нь эрх мэдэлтнүүд. Түүхэнд ч бий. Их хэлмэгдүүлэлтийн 1937 онд энгийн залуугаар бууг нь шагайлгаж байгаад аав, ахыг нь ардын дайсан, Японы тагнуул гээд л буудуулж байсан. Ардыг ардаар нь. Эрх мэдэлтнүүдийн золиос ингэж хийгддэг. Дэлхийд ч гэсэн олон жагсаал цуглаанд цагдаа нараар ард иргэдийг буудуулдаг, баривчлуулж, зодуулдаг. Цагдаа ч гэсэн ард иргэд шүү дээ. Нэг муу хүрэлцэхгүй хэмжээний цалин аваад, ноорхой гэрт амьдраад эрх мэдэлтнүүдийн золиос болсоор байна. “Чи ердийн хулгайч бол цагдаа чамайг барина, харин чи улс төрийн,том мөнгөний хулгайч бол цагдаа чамайг хамгаална” гэсэн үг хүртэл байдаг" хэмээн бичжээ. 


Сэтгэгдэл (24)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 23.250.92.230
    2021/03/04

    Юу л болох гээд байна даа

    Хариулах
  • 198.154.91.134
    2021/03/04

    Монгол минь яанадаа

    Хариулах
  • 198.154.91.243
    2021/03/04

    Монгол ялна

    Хариулах
  • 104.227.93.237
    2021/03/04

    Луйварчид

    Хариулах
  • 198.154.91.165
    2021/03/04

    Монголын заяа их муу муухай бүхэн хол байг

    Хариулах
  • 198.154.91.192
    2021/03/04

    Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ

    Хариулах
  • 45.72.46.168
    2021/02/26

    Юу л болох гээд байна даа

    Хариулах
  • 192.241.91.46
    2021/02/26

    Монгол минь яанадаа

    Хариулах
  • 198.154.91.134
    2021/02/26

    Луйварчид

    Хариулах
  • 104.227.93.221
    2021/02/26

    Монголын заяа их муу муухай бүхэн хол байг

    Хариулах
  • 192.241.91.91
    2021/02/26

    Монгол ялна

    Хариулах
  • 45.72.47.82
    2021/02/26

    Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ

    Хариулах
  • 45.72.47.82
    5 цагийн өмнө

    Монгол минь яанадаа

    Хариулах
  • 192.241.91.46
    5 цагийн өмнө

    Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ

    Хариулах
  • 23.250.92.230
    5 цагийн өмнө

    Луйварчид

    Хариулах
  • 45.72.90.157
    6 цагийн өмнө

    Монгол ялна

    Хариулах
  • 192.241.91.205
    6 цагийн өмнө

    Юу л болох гээд байна даа

    Хариулах
  • 45.72.62.229
    6 цагийн өмнө

    Монголын заяа их муу муухай бүхэн хол байг

    Хариулах
  • 66.181.185.83
    2021/02/20

    33-тэрбумыг чинь МАН-н өөрөө авсан юм чинь юу гэж 3-гишүүн ялыг нь үүрэх вэ? унвал 65-аа унан шүү дээ хө

    Хариулах
  • 122.201.22.191
    2021/02/20

    эмэгнэлтэй юм даа

    Хариулах
  • 202.126.88.33
    2021/02/20

    Энэ өөрөө сонгуульд ялагдсандаа шаралхаад үхлээ л дээ. ТВ-р Дорлигжавт хахууль өгсөн тухайгаа яриад байсан даа тэр чинь юу болсон? ХҮН намыг самарч, 2016 онд шороотой хутгаад, Дарханы төмөрлөгийн мөнгийг зувчуулж, Худалдаа аж үйлдвэрийн танхимын газарт зочид буудлаа барьсан нь худлаа юм уу?

    Хариулах
  • 202.179.24.87
    2021/02/19

    Сонгуульд намдаа мөнгө өгч тойрог олж авсан байх өө,тэгэхээр нам нь хамгаалаад л үлдэнэ

    Хариулах
  • 202.9.40.57
    2021/02/19

    Тиим шүү дээ дэмждэг шүү.ман -нам юу ч хийхгүй .учир нь чадахгүй.толгой муутай.чад

    Хариулах
  • 66.181.177.179
    2021/02/19

    Монголд мөнгөтэй бол аав,ээжээс бусад нь олдоно.Нам дагавал ам тостоно,үнэнээр явбал өлсөж үхнэ.Ийм л цаг дор амьдарцгаач байна даа.

    Хариулах