Хорт хавдар, харвалт, шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, халдварт өвчний тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь санхүүжүүлнэ

Moderator
2021/02/18

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдаж, Хууль зүйн яаманд бүртгэгдсэн “Тусламж, үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт, журам, тариф”-т багцын гол өөрчлөлтүүд:

  • Амбулаторийн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэн 5 бүлгээр төрөлжүүлэн, нийт 11 ялгаатай оношийн хамааралтай бүлгээр санхүүжих болж байна.
  • Өндөр өртөг бүхий мэс заслын хэрэгсэл нь мэс заслаасаа тусдаа санхүүждэг байсан бол мэс заслын хэрэгслийн зардлыг мэс заслын үндсэн багцтай нэгтгэлээ.
  • Эрчимт эмчилгээний багцыг бий болгон санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн.
  • Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг өвчний хүнд болон хөнгөн зэргээс хамааруулан ялгаатай санхүүжүүлэхээр тооцсон. Энэ нь хүнд өвчтөн их хэвтдэг эмнэлэгт алдагдал үүсэхээс сэргийлж, даатгуулагчаас нэмэлт эм, тариа гаднаас авхуулдаг байдлыг зогсоох зорилготой.
  • Өндөр өртөг бүхий оношлогоо, шинжилгээг санхүүжүүлэхээр болсон. Сангаас даатгуулагчид хийсэн оношлогоо, шинжилгээний зардалд улирлын 165 мянган төгрөг хүртэл санхүүжилт олгодог байсныг өндөр өртөг бүхий /MRI, CT, дуран, цөмийн оношлогоо, зүрхний эхо гэх мэт/ оношлогоо, шинжилгээний зардлын 70 хувийг сангаас хариуцаж, иргэн 30 хувийг төлөх зохицуулалт хийсэн.
  • Нэн шаардлагатай өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлэхээр боллоо. Тухайлбал: Хорт хавдар, харвалт шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэх мэт амь нас аврах нэн шаардлагатай болон иргэдэд санхүүгийн эрсдэл учруулж болох тусламж үйлчилгээг 100% эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр боллоо.
  • Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Коронавируст халдавр”-ын үеийн хэвтүүлэх эмчлүүлэх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжтой болсон.
  • Сэргээн засах тусламж үйлчилгээг зөвхөн нэг оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлдэг байсныг энэ төрлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх дэлхийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор 11 ялгаатай оношийн хамааралтай бүлэг үүсгэн, өртгийг тооцож оруулсан.
  • Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг оношоос үл хамааран ижил тарифаар санхүүждэг байсныг 14 ялгаатай оношийн бүлэг үүсгэн санхүүжүүлэх болсон.
  • Салбарын ачааллаас хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага хуваалцах боломжийг нэмэгдүүлэн сонгон шалгаруулалтанд тэнцсэн, даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан бүх эмнэлэг санхүүжилт авах боломж бүрдсэн.

Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.196
    2021/02/23

    Өндөр өртөгт мэс засалд хэдэн төгрөгнөөс дээших мэс засал орж бгаа вэ

    Хариулах
  • 192.82.74.80
    2021/02/21

    Үр шилжүүлэх оноштой хүмүүсээ яагаад оруулж болдоггүй юм бэ ? Мөнгөгүйгээсээ болоод үр хүүхэдтэй болж чадахгүй өчнөөн гэр бүл байна!

    Хариулах
  • 202.126.90.22
    2021/02/19

    Mongoldo emchilgeegvi hvn yaah we

    Хариулах
  • 202.126.89.66
    2021/02/19

    Хотын харьяат хүн хөдөө орон нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж болох уу Хувийн болон улсын эмнэлэгт

    Хариулах
  • 202.126.90.75
    2021/02/19

    Сайн байна. Энэ чинь л хүн ардад хэрэгтэй байхгүй юу! Зөв сайхан шийдвэр гаргасан УИХ даа баярллаа.

    Хариулах
  • 202.126.89.175
    2021/02/19

    Та "Pi Network" ашиглан #мөнгө_олох арга байна шүү.. 1PI нь одоогоор 1.1$ буюу Монгол мөнгөөр 3189₮ энэ бол алтан боломж шүү удахгүй 2021 оны 3 сараас зарах борлуулах эрх нээгдэх юм байна. Тэрнээс хойш үнэ нь өсөөд явна та амжиж олон пи цуглуул... ✅Алхам1. Утасныха Play story ~оос " Pi network" гэж татна. ✅Алхам2. Утасны дугаар аль эсвэл Facebook ээрээ бүртгүүлнэ. ✅Алхам3. Бүртгэл үүсгэнэ. ✅Алхам4. Invation code гэдэр дээр та "mchinguun" гэж бичвэл 1 үнэгүй PI өгнө. Энэ нь үнэгүй 1.1$ Яаж өсгөх вэ? Яаж энүүгээр мөнгө олох вэ гэж үү? Та бүртгүүлээд start дараад л өдөрт нэг удаа #аянганы_зу рагтай_но

    Хариулах
  • 202.9.47.17
    2021/02/19

    Бай эмчилгээний тариаг улсаас даах уу?

    Хариулах
  • 202.126.90.20
    2021/02/19

    Tsusni hort hawdart vilchilhvv

    Хариулах
  • 66.181.161.110
    2021/02/18

    Төрлөхийн түнхний мултрөл энэ заалтанд хамаарах уу

    Хариулах
  • 66.181.161.70
    2021/02/18

    Ashgvi de

    Хариулах
  • 66.181.180.106
    2021/02/18

    yag yamar yamar emnelegtei geree hiij bga yum bol teriig yaaj medeh ve

    Хариулах
  • 66.181.161.27
    2021/02/18

    хараа тэглүүлэх хагалгаа хамаархуу

    Хариулах
  • 66.181.185.31
    2021/02/18

    Ийм байвал сайхан л бна энэ нь яг эмчилгээ хийлгэх газарт нь үйлчилдэг болов уу

    Хариулах
  • 139.5.219.216
    2021/02/18

    3 sayin awastin buyu bai emchilgeeg 01.01.s oruulna ged bsan batalgaajij orson bolow uu

    Хариулах