Цагдаагийн байгууллагын алба хаагчид гэгээн үйлсийн эзэд юм

Moderator
2021/02/17

Өнөөдөр /2021.02.17/ 10:30 цаг орчимд Эмээлт дэх шалган нэвтрүүлэх товчоогоор Завхан аймгийн Идэр сумаас нүдний цөцгий хагарсан оноштой хоёр настай охин яаралтай эмнэлэгийн тусламж авахаар ирсэн байна. Охинд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Ууганбаяр тусалснаар эмнэлэгийн тусламж цаг алдалгүй авсан байна.  Энэ талаар охины ээж Завхан аймгийн Идэр сумын иргэн Г.Ариунаатай утсаар холбогдон тодрууллаа. 
-Охиных нь биеийн байдал хэр байна? Эмнэлэгт хэвтчихсэн байгаа юу?
-Хүүхдийн бие сайн байгаа. Яаралтай шинжилгээгээ өгөөд, эмчид үзүүлээд одоо Эх нялхаст хэвтэж байна.
-Орон нутгаас Улаанбаатар хот руу ирэхэд хүндрэл бэрхшээл байв уу? Охиных нь нүд ямар шалтгааны улмаас гэмтсэн юм бол?
-Хүүхдүүд тоглож байгаад манай охины нүд рүү нь санаандгүйгээр цохисноос болж нүд нь гэмтсэн. Аймгийн эмнэлэгт үзүүлтэл нүдний хүүхэн хараа гэмтчихсэн байна, Улаанбаатар руу яаралтай авч яваарай гээд хувийн автомашинаараа явахад шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлж өгсөн.  Ингээд бид аймгаасаа гараад Улаанбаатар хүртэл замдаа хүндрэл бэрхшээлгүй, шуурхай яваад ирсэн. Өнөөдөр өглөө 10 цаг өнгөрч байхад Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэг дээр ирсэн. Биднийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа нар тосч аваад албаны автомашиндаа суулган, таван шарын уулзвар хүргэж өгсөн. Таван шар дээр манай хамаатны хүн машинтайгаа хүлээж байсан юм. Ингээд биднийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү очих хүртэл араас утасдаж, санаа тавьж, замд байгаа цагдаа нарт урьдчилаад хэлж, саадгүй явахад дэмжлэг үзүүлсэн. Ингэсний хүчинд охин минь цаг алдалгүй, хурдан эмнэлэгийн тусламж авч чадсан. Тухайн үедээ сандраад баярлалаа ч гэж хэлж чадалгүй явчихсан. Тиймээс танай сайтаар дамжуулан охин бид хоёрт тусалсан цагдаагийн алба хаагч нарт  БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна. Чин сэтгэлээсээ баярлаж, сайн сайхныг ерөөе хэмээлээ.


Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.6
    2023/02/21

    Хөөрхий минь бурхан болсон гэгэ лээ шүү энэ залуу ум мани бад мэ хум

    Хариулах
  • 202.126.89.154
    2021/02/20

    mundag tsagdaad bayrallaa bytshan ohin eej hoert tusalsand busad tsagdaa narch bas iim setgeltei baimaar bna ajild n amjilt husie uhsuu olon hund tuslaad tsgdaa gesen neriig sergeej ywaarai amjilt

    Хариулах
  • 103.57.92.237
    2021/02/19

    Мундаг бна шүү амжилт хүсье

    Хариулах
  • 122.201.24.90
    2021/02/18

    Баяр хүргэе. Сайхан сэтгэлтэй цагдаа хүүд амжилт хүсэн ерөөе. Үүргээ нэр төртэй сайхан биелүүлжээ. Бахархаж бна.

    Хариулах
  • 103.26.194.194
    2021/02/18

    uul n irged ee hamgaalah irgeddee uilchilgee uzuuleh undsen uureg n shuude. undsen uureg ee umartsan ii shinj

    Хариулах
  • 202.179.21.229
    2021/02/18

    Мундаг сайн байнаа.Баярлалаа гэж ээжийн өмнөөс хэлье

    Хариулах
  • 103.140.10.244
    2021/02/18

    Ингэж л үйлчлэх ёстой . Цагдаа ахад баярлалаа

    Хариулах
  • 64.119.23.41
    2021/02/18

    Яааруу сандруу явж байгаа бол хамаатан цагдаагаа унаад давхиад байвал хурдан бөгөөд замд шалгаад байхгүй амар юм биш үү

    Хариулах
  • 150.129.142.173
    2021/02/18

    цагдаагын алба хаагчиддаа баярлалаа ингэж л уяалдаа холбоотой ажилах учиртай урьд гаргасан алдаа давтагдсангүй маш зѳв сайн үүргээ гүйцэтгэж байна та бүхэнд ажилын улам их амжилт хүсье

    Хариулах
  • 66.181.161.80
    2021/02/18

    Tsagdaa ahaa bayrllaa

    Хариулах
  • 202.55.188.36
    2021/02/17

    Мундаг

    Хариулах
  • 202.9.40.177
    2021/02/17

    tsagdaagiin uuregt ajilaa ner turtei bieluulj yvaa naizaaraa baharhaj bna

    Хариулах
  • 66.181.161.123
    2021/02/17

    Baharhaj bnaa

    Хариулах
  • 202.55.188.87
    2021/02/17

    Сайн бна

    Хариулах