Б.Цэцэгсайхан: Вакцин эсэргүүцдэг хүмүүст дайх үг

Moderator
2021/02/17

Хүмүүс бид аливаа зүйлийг хурдан мартах юм. Вакциныг эсэргүүцдэг хүмүүст өмнөх зууны гашуун түүхээс сануулан хуваалцъя. Энэхүү зурган дээр байгаа төхөөрөмжийг ямар учиртай гэдгийг олон хүн асуух нь лавтай. Тэгвэл энэ бол 20-р зууны эхэн үед хүн төрөлхтнийг хамгийн их айдаст автуулж байсан өвчний нэг болох “полиомиелит” буюу халдварт саагийн хүндрэлийн улмаас үлдсэн амьдралаа өнгөрөөдөг байсан “төмөр уушиг” гэгддэг төхөөрөмж юм. 1900 оноос эхэлсэн халдварт саа өвчин, 1940-өөд оноос эхлэн дэлхий даяар дэгдэж жилд хагас сая хүн өвдөн, хэдэн зуун мянган хүүхэд насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж үлддэг байжээ. Дэлхийн хэмжээнд 20 гаруй сая хүн энэ өвчний улмаас тахир дутуу болсон байдаг байна.

Хамгийн аюултай нь халдварт саагийн вирус амьсгалын булчинг ажиллагаагүй болгох тохиолдол байсан бөгөөд амийг нь аврахын тулд “төмөр уушиг” буюу эерэг даралттай төмөр камер дотор насан туршид нь амьдруулдаг байлаа. 1950-аад онд эмнэлгүүд ийм л дүр зурагтай, саагийн тасаг тэр чигээрээ уг өвчнөөр өвдсөн, “төмөр уушиг”-нд амьдардаг өвчтөнүүдээр дүүрэн байж.

52acdbfbacec909726cd8d268d9045b3.png

2009 онд Австралид нас барсан эмэгтэй хамгийн олон жил буюу 83 насныхаа амьдралын 60 жилийг ийм “төмөр уушиг” дотор өнгөрөөсөн хүнээр тодорч Геннисийн номонд орж байсан. Харин өнөөдрийн байдлаар Америкийн Далласт амьдарч буй 72 настай Пол Александр бол “халдварт саагийн улмаас насан туршдаа “төмөр уушиг” дотор амьдарч буй, амьд үлдсэн цөөн хэдхэн хүний нэг юм. Тэрээр энэ өвчин дахиж битгий гараасай гэдэг бодол тээн өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, түүхийн талаар дурдатгал ном бичиж, хойч үедээ энэ аймшигт өвчний талаар хуваалцаж буй аж.

cbae4229cd49c1b4af411f90196afb46.png

Тэгвэл хүн төрөлхтөн 1955 онд Америк эрдэмтэн Жонас Салкийн зохиосон саагийн эсрэг вакцины ачаар энэ аймшигт вирусын дэгдэлтийг зогсоож, 1988 оны ДЭМБ-ын 41-р чуулганаар энэ өвчнийг 2000 он хүртэл устгах зорилт тавьж байжээ. Харин өнөөгийн байдлаар дэлхий даяар 3 голомтоос бусад бүх газарт бүрэн устгаж чадсан билээ. Манай улс 1970-аад оноос халдварт саагийн эсрэг вакциныг хийж эхлэн 2001 он гэхэд Монгол улсад полиомиелит өвчнийг устгасныг баталгаажуулсан гэрчилгээг авч байсан нь эрүүл мэндийн салбарынхны үе үеийнхний түүхэн ололт, ялалт байсан юм.

Хүүхдийг бүх насаар нь тахир дутуу болгодог полиомиелит хэмээх аюулт өвчний дараагаар вакцины тусламжтайгаар устгах өвчний тоонд улаан бурхан өвчин, харин сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хавдар орж байна.

Вакцин буюу халдварт өвчнөөс сэргийлэх ерөндөг, хүн төрөлхтний түүхэн ололт амжилтын нэгийг эсэргүүцэж худал үнэн мэдээлэл тараадаг хүмүүст вакцин байхгүй байхад хичнээн саяараа хэрхэн өвдөж, нас барж, амьдралынхаа туршид тахир дутуу болж байсныг ганц өвчний жишээн дээр харуулахад энэ. Полиомиелит эсвэл улаан бурхан өвчнийг устгасныг батлаж өгч буй гэрчилгээ нь тухайн өвчин дахин гарахгүй гэсэн үг хараахан биш. Вакциныг эсэргүүцдэг, бусдыг турхирдаг хүмүүсийн уршгаар устгасан гээд тайвширсан өвчний дэгдэлт гарвал хичнээн хүний амь нас хохирохыг хэн ч таашгүй.

2019 оны 4-р сар

Б.ЦЭЦЭГСАЙХАН

Хавдрын үндэсний зөвлөл ТББ-ын гүйцэтгэх захирал, Анагаах ухааны доктор


Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.27.36
    2021/02/20

    Ene medee yamar xamaatai ym be? Xamgiin gol n coronagin vaktsind tsag xugatsaa xeregtei bnshdee.Delxiin xemjeend sain sudlagdaj duusaagui dunguj sayxan garch exelj bga shuudee ene vaktsin.Tiimes l tiim amar xiilgechix vaktsin bishee

    Хариулах
  • 202.9.46.90
    2021/02/19

    Нам дагаж албан тушаалд хүрэхээс чинь өөр асуудал шүү Цэцэгсайхан Ген мутаци мутаген гээ олон асуудал бий

    Хариулах
  • 59.153.87.62
    2021/02/18

    Вакцин сайн л даа . Гэхдээ энэ вакцин амьтан дээр туршаагүй хүн дээр шууд туршиж байгаа болохоор итгэхгүй байна . Тэр Наранбаатар доктор манайд ямар вирус орж ирсэн генетикийн дараалалыг нь тогоох хэрэгтэй . Аль нь монгол хүнд таарахыг нь тооцоолох хэрэгтэй гээ биз дээ . Хятад вакцинд битгий хэл хоол унданд ч итгэхийн арга үгүй шүү дээ .

    Хариулах
    • 64.119.27.36
      2021/02/20

      Amitan baitugai delxiin xemjeend sudlagdaj duusaagui oilgomjgui xeveerei bgaa iim ued yaj shuud xiilgexiin

  • 202.21.108.198
    2021/02/18

    Цэцэгсайхан чи сонс өнөөгийн нөхцөл өөр. Энэ вакцин маш богино хугацаанд үйлдвэрлэсэн гарах эрсдэлийг мэдэхгүй д бгаа тэгээд ч аль улсын вакцин хийлгэх вэ гэдэг асуудал байна одоо чинь мөнгөнөөс болж хуурамч вакцин үйлдвэрлэх хулгайч алуурчид хүртэл байна цаана чинь

    Хариулах
    • 64.119.27.36
      2021/02/20

      End mash zuv bichsen bn.Mash bogino xugatsaand uildverleed ar araasaa gargaad bgaa.Yun sudlax manatai sudlaad ch diilexgui bga unu ued mash ix ergelzeetei.Garax ersdliig xen ch medexgui bna

  • 64.119.23.183
    2021/02/18

    вакцин хийлгэх хийлгэхгүй дээ асуудал биш.хожмийн нэг өдөр ямар асуудал гархыг хэн ч хэлж мэдэхгүй хэн ч хариуцлага хүлээхгүй.

    Хариулах
  • 66.181.161.1
    2021/02/18

    Yamarch medee medeelel hanaas yamar jurmaar yun vaktsin hiih geed baigaan l sonin baina 2 3 n torliin yum yariad tolgoi erguuleed hun itgeheer yum yarihgui bol hardaj serdeh erhen bii shuu dee

    Хариулах
  • 80.215.68.7
    2021/02/18

    Тэр хужаа уянга уншаасай

    Хариулах
  • 75.170.92.107
    2021/02/18

    Эхлээд МАН-ийнхан иргэдийнхээ емне гэр бул, хамаатан садан, хуухдуудээ тэр хужаа вакцинаа шахаж узуул. Монголчууд 1 магадгуй 2 сар хурзнаж байгаад дараа нь хийлгэе. энэтхэг вакцин ч гэх шиг шаадаг хуурнууд

    Хариулах
  • 103.212.119.227
    2021/02/18

    Яг юуг нь мэдэхгүй учраас эргэлзээд бн.Вакциныг ор тас үгүйсгээд байгаа юм биш.Вакцин бол мэдээж хэрэгтэй.Гэхдээ одоо яаран сандран хужаагаас авч ирээд юм нь яг вакцин мөн юмуу

    Хариулах
  • 66.181.161.114
    2021/02/18

    Вакцин хийлгэхгүй нь сайн дурынх, дээр үед зарим нэг өвчний эсрэг вакцин баталгаатай найдвартай байсан учир нь цаг сайхан байсан, хүмүүс нь шудрага байсан, одоогийн нийгэмд хүний чанар муудсан, мөнгөнөөс өөр зүйл бодохгүй хэтэрхий шуналтай болсон учир итгэхэд маш хэцүү байна.

    Хариулах
  • 139.5.219.222
    2021/02/17

    Аль эрт Монголд корона орж ирээд өвдөх нь өвдөөд, эдгэх нь эдгээд, нас барсан ч байх... Вакцин хийлгэх хийлгэхгүйг хүмүүс өөрсдөө шийднэ. Албадан шаардах шаардлагагүй гэж бодож бн. Миний хувьд гэр бүлдээ болон өөртөө вакцин хийлгэхгүй.

    Хариулах
    • 202.126.89.130
      2021/02/17

      Tiim shuu

  • 1.30.7.241
    2021/02/17

    Ooriinhoo ujel bodliig busdad tulgah hereggui ee. Odoo tsag oor bolson. Mongol humuus, tarhlaagaa demjeed, ooriigoo, ger bulee hamgaalaad yavahad bas bolno. Odoo vaktsin hiilgelee geed, 6 sariin daraa yah be, ahiad l hiilgene. Hiilgeh sonirholtoi humuus ni hiilgeech ee. Bi l huvidaa, oortoo bolon, huuhduuddee hiilgehgui ee

    Хариулах
  • 202.126.89.72
    2021/02/17

    цэцэгсайхан сайхан бичжээ хэрүүл хэрэггүй хятад вакцинах үр хүүхдүүд гэр бүл аав ээж ах дүүсээрээ сайхан хийлгээрэй

    Хариулах
    • 66.181.182.132
      2021/02/18

      Чи хийлгэдээ

  • 66.181.161.96
    2021/02/17

    Хятад вакцин хиилгэх монгол цустай хүн байхгүй байхаа

    Хариулах
  • 66.181.181.246
    2021/02/17

    Докторууд монгол олон болжээ юу судлаад доктор болсон юм бол уучилаарах

    Хариулах
  • 66.181.161.102
    2021/02/17

    Биднийг наад вакцин чинь устгах гээд байна тэнгэр заяатай монголчуудад ийм юм хэрэггүй

    Хариулах
    • 192.82.69.160
      2021/02/18

      Paa yaya tegeed yu avrah yum b dee tustsan hoinoo yu gj hutsah bol bas iim haranhui iim ard irgedtei uls yum chin yaj ch hugjih we de