ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлэхтэй холбоотой мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улс дархлаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн олон жилийн түүхтэй. Манай улс дархлаажуулалтын бие даасан хуультай. Хуульд "Дархлаажуулалтад өөрийн орон болон гадаад улсад үйлдвэрлэгдсэн албан ёсны зөвшөөрөлтэй дархлаажуулах бэлдмэлийг хэрэглэнэ" гэсэн заалттай энэ дагуу бэлтгэл ажлаа хийж байна. ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах вакцин хадгалах +2-оос +8 хэмийн өрөө, -20 хэмийн хөргүүртэй. Нэгдүгээр сард -70 хэмийн 26 хөлдөөгч авсан бөгөөд нэг хөлдөөгч 388 литрийн багтаамжтай, 180 орчим мянган хүн/ тун вакцин хадгална. Вакцин бүр өөрийн хэрэглэх заавартай ирдэг. Вакцинд хамрагдах ерөнхий заалт бий. Тухайн хүн халуунгүй байх ёстой, эрүүл байх ёстой, вакцин хийлгэх үедээ цочмог халдвар өвчнөөр өвдөөгүй байх ёстой. Английн Оксфордын их сургуулийн AstraZeneca вакциныг эмийн төрлийн бүтээгдэхүүний харшлын суурьтай хүмүүст урвал өгөх магадлалтай байгааг мэдээлсэн. Одоогийн бүтээгдэж байгаа вакцинуудын судалгаа хангалттай биш байгаа учир жирэмсэн хүмүүст зөвлөхгүй байгаа. Коронавируст халдвар аваад эдгэсэн хүнд гурван сарын дараа вакцин хийхийг зөвлөж байна" хэмээлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай