Хоёр машин мөргөлдсөний улмаас дөрвөн хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ

Moderator
2021/02/17

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн “Богочийн рашаан” гэдэг газар vуудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг энэ 16-ны өдрийн 21:17 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. 

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:20 цагт очиход тус аймгийн Буянт сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан “УАЗ 3962” загварын суудлын автомашин, Жаргалант сумаас “Богочийн рашаан” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “Эстима” загварын суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас иргэн А-ийн “Эстима” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 4 минут ажиллаж унтраажээ.

Мөн тухайн 2 автомашинд зорчиж яваад бэртэж гэмтсэн 4 хүнийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна