Тусгай үүргийн нислэгний тоог нэмж, тусгаарлах хоногийн тоог багасгав

Moderator
2021/02/17

Гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах байранд тусгаарлах хугацааг 10 хоногоос хэтрэхгүй байх чиглэлийг Шадар сайдын зүгээс өгч, холбогдох ажлууд хийгдэж байгаа талаар өчигдөр мэдээлсэн. 

Тэгвэл өчигдөр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал хуралдаанаар эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахаар болсон байна.

Мөн нислэгийн тасалбарын үнийг хөнгөлөх зохицуулалт хийх, тусгаарлах байрны нөхцөл, үйлчилгээг харгалзан гурван ангилалд хувааж, иргэд өөрсдөө байраа сонгодог байх боломж бүрдүүлэх аж. Цаашид тусгаарлалтын хоногийг багасгаж, гэрт тусгаарлаж цахимаар хянах тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзжээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.193.169
    2021/02/17

    Тиимээ манайх туршлаггүй гэнэт имм учир нь олдохгүй өвчинтэй учирсан одоо ойлголттой болсон учир хоног хугацааг наашлуулж байгаа байх

    Хариулах