Зүрхний төрөлхийн гажиг засах мэс заслын эмчилгээний зардлыг ЭМД-ын сангаас гаргадаг болно

Moderator
2021/02/16

 “Зүрхний болон гол судасны төрөлх гажгийн мэс заслын “ эмчилгээг ЭМД-ын сангаас  хариуцахаар болсон байна. 

Энэ талаар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн " Зүрх мартахгүй төслийн хүрээнд олон хүүхдэд амьдрал хайрласанд талархал илэрхийлье. 2021-01 дүгээр сарын 22-ны өдрийн ЭМДҮЗ-ийн хурлаар “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам шинэчлэн батлах тухай” тогтоолын төсөл танилцуулагдаж, дэмжигдэн, батлагдаж ХЗДХЯ-нд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Энэ тогтоолд “Зүрхний болон гол судасны төрөлх гажгийн мэс заслын “ эмчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцахаар болсон" гэсэн юм. 

Тэгвэл үүнтэй холбогдуулан "Зүрх мартахгүй" төслийг хэрэгжүүлэгч Б.Болдсайхан эмч өөрийн цахим хуудаснаа "...бүүр инээд баяр хүрээд байна ... гэхдээ бас зөрүү хаах хандив хэрэг болно оо: хавсарсан, хүндэрсэн, өөр өвчин даамжирсан ... гээд ... гэхдээ л ихэнх зардал даатгалаас


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна