“Файзер” вакцины 25.740 тун, “Астразенека” вакцины 276.000 тунг Монгол руу ачуулахаар төлөвлөөд байна гэв

Moderator
2021/02/16

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан КОВАКС хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан Ахлах менежер Керри Гиинтэй /2021.02.15/ цахимаар хуралдаж, КОВИД-19 халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх явцын талаар мэдээлэл солилцлоо.

Монгол Улс, Эрүүл мэндийн яам КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “Файзер” вакцины 25,740 тун, “Астразенека” вакцины 163,200-276,000 тунг вакциныг хүлээж авахаар бэлтгэл ажлыг хангаж энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөөд байна.

Харин "Астразенека” вакциныг ДЭМБ-аас яаралтай хэрэглэх вакцины жагсаалтанд оруулж батлагдмагц, гуравдугаар сарын дунд үеэс Монгол Улс руу эхний ачилтыг хийхээр зорьж ажиллаж байгаагаа, вакцин нийлүүлэх ажилд бүх талаар хамтран ажиллахаа Керри Гиин илэрхийлсэн байна. 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.77
    2021/02/16

    Файзер| | вакцин 25 мянгхан ширхэг ирэхээр МАН-н дарга нар, Монголын Элитүүдэд хүрэлцэхгүй хоорондоо алалцах байх."Астра-Зенекка" ориг нь төрийн албан хаагч голдуу МАН-н хурган дарга нарт тариад үлдсэн ард түмэнд Хүкийн олноор нь оруулж ирэх Энэтхэг Хятад вакцин тариулах л сонголт үлдэх үү

    Хариулах
  • 202.9.46.118
    2021/02/16

    Хятадых уу

    Хариулах
    • 64.119.19.155
      2021/02/16

      Тийм

  • 202.9.40.92
    2021/02/16

    Ymar ulsad uildverlegdsen yum ve todorhoi medeelel ugul du

    Хариулах