Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины анхны тунг тариулж, ард иргэдээ уриална гэв

Moderator
2021/02/16

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д ажиллаж байна. Энэ үеэр тэрбээр "ДЭМБ-ийн зөвшөөрөлтэйгээр иргэдээ вакцинжуулна. Вакцины анхны тунг Ерөнхий сайд миний бие өөртөө тариулж, иргэддээ уриална. Вакциныг эхний ээлжид зорилтот бүлэг, цагдаа, эмч нар болон үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад тарина" хэмээн мэдэгдлээ. 

Өчигдөр Эрүүл мэндийн сайд "ДЭМБ-аас одоогийн байдлаар Pfizer вакцинд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгосон. Манай улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр төлөвлөж, тээвэрлэлтийн асуудлыг төлөвлөөд явж байна. Эхний ээлжинд AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ. Хадгалалт тээвэрлэлтийн тал дээр ХӨСҮТ-д агуулах байдаг. Хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжүүдийг бэлдсэн. Pfizer-ийн вакцин -70 градуст хадгалах ёстой. Агуулах тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан. Бэлэн байдлыг хангасан" хэмээн мэдэгдсэн билээ.