Өнөөдөр Улаанбаатар хотын 5 дүүрэгт байрлах 71 хүнсний болон сүлжээ дэлгүүрт, Орхон аймагт хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтад хамрагдсан нийт 43 хүнсний болон сүлжээ дэлгүүрүүдэд өндөг байхгүй байна. Харин бусад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ тогтвортой байна.
Хүчит шонхор, Нарантуул-2, Барс, Орхон, Хархорин, Гэгээ зэрэг томоохон зах, худалдааны төвүүд амарч байна.
“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагийн байдлаар нийт 27 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 23, чатботод 1, дуут шуудангаар 1, и-баримт аппликэйшнээр 2 гомдол тус тус ирсэн байна. Үүнээс иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 5 хэрэглэгчийн гомдлыг холбогдох газруудад шаардлага тавьж шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн, 5 иргэний өргөдөл гомдол хянан шалгах шатанд байна. Хугацаа нь дууссан, сав баглаа нь задарсан, чанарын шаардлага хангагдаагүй бүтээгдэхүүнийг чиг үүргийн дагуу хяналтын байгууллагад шилжүүлж ажиллаа.
Эх сурвалж:Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна