Хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тушаал гаргаж, тус амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өргөө амаржих газарт удаа дараа эх хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой алдаа гарч байна. Тиймээс эдгээр алдаа дутагдлыг цаашид гаргуулахгүйн тулд удирдлагын шинэ менежмент хийхээр болсон. Нэг ёсондоо “Өргөө” амаржих газрын захирал Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлж байна. Эхний ээлжинд амаржих газрын даргад хариуцлага тооцоод, дараагийн удирдлага томилогдох хүртэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн баг ажиллана” гэлээ. Цаашид Нийслэлийн Эрүүл мэндийн газар иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллана. Мөн эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлагыг засаж сайжруулах чиглэлд анхаарч, бусад улс орны шилдэг туршлагыг энэ салбарт нутагшуулахаар зорьж ажиллана гэдгээ тодотгосон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
202.9.46.204
Zasgiin gazar ogtsor. Umnuh zasgiin gazar eruul saruul eh, nyarain tuluu ogtsorson biz dee??? Chadahgui bol eruul mendiin salbariig uls turiin togloom shogloom bolgodgoo bolichih.
Хариулах103.10.22.97
Алдаа гарагсан ундрам гэгч эмчийг бас халах ёстой толгой мэдсэн хүмүүс үлдээд байвал яаж шинэчлэгдэх болж бнаа энэ хүмүүс дээрээ доивтойхон арга хэмжээ авч дараа дараагын эмч нарт санамж болгож харьуцлагтай ажилуулах хэрэгтэй бна
Хариулах202.126.89.235
Ганц даргыг халаад асуудал шийдэгдэхгүй ш дээ шат дараалсан аргс хэмжээ авах хэрэгтэй ш дээ төрөх эмнэлэгт хүнд суртал аймар ш дээ
Хариулах66.181.161.100
Shijgiin avgai zailsan deer
Хариулах