Эрүүл хүмүүсээс хахууль халамжид хамруулсан эмч нарыг хариуцаж байсан албан тушаалтан Баян-Өлгий аймгийн эмнэлгийн дарга болно гэв үү?

Moderator
2021/02/15

Баян-Өлгийн аймгийн нэг сумын иргэдийн тал нь тахир дутуугийн группд орж, тэтгэмж авдаг тухай баримт өнгөрсөн оны аравдугаар сард дэлгэгдсэн. 

Үгсэн хуйвалдаж худал дүгнэлт гаргаж, аймгийн зарим иргэдээс эрүүл саруул иргэдээс авлигал авч группт оруулдаг байсан нь баримтаар нотлогдсон. 

Тодруулбал, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар Нийгмийн даатгалын газрын дарга мэргэжилтнүүдтэй хуйвалдаж, эрүүл саруул хүнээс хахууль авч, хөдөлмөрийн чадвар алдалттай хэмээн тогтоож, тахир дутуугийн тэтгэмж олгох бичигт гарын үсэг зурдаг.  Улсаас халамж авахын.тулд ач, зээ нарыг нь өндөр настай аав, ээжээрээ овоглодог гэх мэт мэдээллийг иргэд хуулийн байгууллагад ирүүлсэн байдаг. 

 Нийт 420 орчим халамж авдаг иргэнийг шалгахад 268 иргэн буюу 68 хувь нь эрүүл саруул мөртлөө хуурамч бичиг баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр улсаас мөнгө авч байсан нь тогтоогдсон байдаг. 

Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу АТГ-аас ажлын хэсэг гарч, Баян-Өлгий аймагт ажиллаж шалгалт явуулахад эрүүл саруул иргэд хэлгүй, дүлий оноштойгоор халамжийн мөнгө cap бүр авч байгаа нь тогтоогдсон юм. Нийт 420 орчим халамж авдаг иргэнийг шалгахад 268 иргэн буюу 68 хувь нь эрүүл саруул мөртлөө хуурамч бичиг баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр улсаас мөнгө авч байсан нь тогтоогдсон байдаг. 

Улмаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон гэх үндэслэлээр шалгаж байна. Мөн тус аймгийн 514 иргэнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. 

Тэгвэл уг хэрэгтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан С үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байна. Мөн хэрэгт холбогдсон 40 эмчийн 26-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.  Харин эмнэлгийн орлогч дарга М энэ хэрэгт ямар нэг хариуцлага хүлээгээгүй бөгөөд тушаал дэвшин эмнэлгийн даргаар томилогдох гэж байгааг эх сурвалж мэдээллээ. Орлогч дарга М нь УИХ-ын гишүүний хамаарал бүхий этгээд буюу төрсөн дүү гэдгийг мэдээлж байна. 

Ийнхүү төрийн өндөр албан тушаалтны хамаатан эмнэлгийн дэд дарга уснаас хуурай гарч, бүр тушаал дэвшиж байгаа нь аймгийн иргэдийн шүүмжлэлийг дагуулж байгаа сэдвийн нэг болоод байгаа аж. 



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.60
    2021/02/18

    Авах ёстой мөртлөө авч чадахгүй яваа хүмүүс зөндөө байхад яасан даварцан юм бэ.

    Хариулах
  • 202.9.46.58
    2021/02/17

    Ийм новшнуудаас болж жинхэнэ өвчтэй хүмүүс нь группдээ орж чаддаггүй, халамж асаргааныхаа мөнгийг ч авч чаддаггүй , дээр нь новшнуудаас болж хэзээ ч эдгэхгүй өвчин оношинд жил болгон группын хурлаар орж 1хэн жилээр сунгадаг болоод удаж бна үхэж бхдаа таарсан новшнууд .

    Хариулах
  • 202.126.88.210
    2021/02/16

    Олон аймагт ийм асуудал бий шүү группд оруулах гэхээр өвчний ангилал нь таардаггүй тэгээд танил тал гээд бас жижиг газар бие биеэ таньдаг тул халамж асаргаанд оруулдаг нь бүх аймагт бий Юм л болвол Хасгуудруу дайрах л юм. Тэгээд Хууль хяналтаа тогтоогоод бүх нийтээр нь шалгаач. Тийм том асуудал үүссэн бол албан ёсоор дэлгэж тавьмаар юм.

    Хариулах
  • 66.181.161.74
    2021/02/15

    Өөр тусдаа улс бололгүй яаахав дэ

    Хариулах
  • 66.181.186.37
    2021/02/15

    Зарим эмч нар ийм юм хийж суухаа болиочээ

    Хариулах
  • 202.9.46.23
    2021/02/15

    tagnuuliinhan yu hiideg yum be???? iimhen yum garguulahgui hyanaj tsagdaj chadahgui unen doroi yu???

    Хариулах
  • 202.9.46.23
    2021/02/15

    хувхай хасгууд хоноцын сэтгэлгээгээр Монголчуудын эд баялгийг цусалж хороогоод олигтой нь Хасагстан руу цагаачлах хүсэлтэй байдаг. иймд Баян-Өлгий аймгийн бүх удирдлагыг хасаг-биш Монголчуудаар солих хэрэгтэй. Ер нь 2 хөршөөсөө суралцаач. Орос, Хятадад цөөнх үндэстнээр жишээлбэл монгол хүмүүсийг бодлого байтугай шийдвэр гаргах түвшинд ч томилж ажиллуулдаггүй. яам, агентлагт ажиллах хүмүүсийг Баян-Өлгийд томилолтоор ажиллуулаад дараа нь үндэсний түвшний төрийн албанд томилж байх хэрэгтэй. казакууд ингэж халамж авилгаар луйвардаж байгаа нь анхных биш. аль дээр үед шинээр гэр бүл болсон иргэдэд 500 мянган төгрөг өгч байхад нийт залилангийн 90% нь хасгууд байсан. иймд улирал тутамд хяналт шалгалт хийж, аудит хийж байвал зохино.

    Хариулах
  • 139.5.216.195
    2021/02/15

    Аймгаар нь Казакстан Уйгар шинжаанд хөөж гаргаад газар нутагаа чөлөөлж авах хэрэгтэй хүн тэжээвэл толгой цусдана гэж энэ дээ...

    Хариулах
    • 66.181.161.55
      2021/02/15

      зөв зөв

    • 202.55.188.46
      2021/02/15

      Зөв