Улаанбаатараас Говьсүмбэрт очсон нэг иргэнээс коронавируст халдвар илэрчээ

Moderator
2021/02/13

Улаанбаатараас Говьсүмбэрт очсон нэг иргэнээс коронавируст халдвар илэрсэн. Тодруулбал, Улаанбаатар хотод эмчлүүлж байгаад Говьсүмбэр аймагт очсон иргэний PCR шинжилгээнээс коронавируст халдвар илэрсэн байна. Тухайн иргэнийг ХӨСҮТ-д эмчлүүлэхээр болж, Улаанбаатар хотод ирүүлжээ. 

Халдвартай нь тогтоогдсон иргэний хувьд нийслэлийн Амгалан амаржих газар үүссэн голомтын ойрын хавьтал болсон өгүүлэмжтэй байгаа аж.