​ М.Ганбаатар: Тиймээ, бид гурилын цардуул ашиглан дотооддоо барьцалдуулагч боловсруулж байгаа нь үнэн

Moderator
2021/02/13

“Таван Толгой Түлш” компани нь сайжруулсан шахмал түлшнийхээ барьцалдуулагч бодисонд гурил хольж байна гэсэн мэдээллийн дагуу “Таван Толгой Түлш” компанийн захирал М.Ганбаатараас тодрууллаа.

-Танай компани иргэд болон Засгийн газраас нууцалсан байдлаар шахмал түлшиндээ Алтан Тариа ХК-ийн 2-р гурил хольсон байж болзошгүй тухай цахим орчинд мэдээлэл гараад байна. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм?

-Нууцалсан асуудал огт байхгүй. Бид сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийг дотооддоо өөрсдөө үйлдвэрлэхийн тулд мэргэжлийн байгууллагын заавар зөвөлгөөний дагуу дотоодын компаниудтайгаа хамтран боловсруулалт хийж байгаа. Боловсруулалт амжилттай дууссан тохиолдолд ард иргэдэд нээлттэй мэдээлэл хийн танилцуулах гэж байна. Бид анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас эхлэн БНХАУ-аас барьцалдуулагч импортоор худалдан авч байна. Үүнд жил бүр 12 тэрбум төгрөг зарцуулж байна. Хэрэв бид дотооддоо өөрсдөө бэлтгэж чадвал 30%-40% хямдаар нийлүүлж хэмнэлт гаргах боломжтой.

-Тэгвэл танайх Алтан Тариа ХК-ийн гурил ашиглан боловсруулалтын туршилт хийж байгаа нь үнэн гэсэн үг үү?

-Тиймээ, бид гурилын цардуул ашиглан дотооддоо барьцалдуулагч боловсруулж байгаа нь үнэн. Манайх Алтан Тариа болон бусад компанитай хамтран ажиллаж байна. Гэрээ хэлцэлүүд ч бий. Танилцахад нээлттэй.

-Өнөөдрийн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэж байгаа шахмал түлш нь стандартын дагуу шаардлага хангаж байгаа юу?

-Айл өрхүүд маань стандартынхаа дагуу үйлдвэрлэсэн шахмал түлшээ түлж байгаа. Ер нь аливаа бүтээгдэхүүн тасралтгүй сайжирч боловсорч байх ёстой. Энэ зарчмаар бид зүүн бүсийн шинэ үйлдвэрээ олон улсын стандартын дагуу бүтээн байгуулсан. Удахгүй барьцалдуулагчаа ч гэсэн бид өөрсдөө бэлэн болгодог болохоор шуурхай ажиллаж байна.

 


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.23.199.215
    2021/02/14

    сайн шалгах л хэрэгтэй Ганбаа бол ШУ ны үндэстэй, эрдэмтэн мэргэдийн үгийг сонсдог хүн биш бүх зүйлийг мөнгөөр хардаг хүн энэ гурилны цаана маш их мөнгө байгаа. Гурилаар барьцалдуулагч хийж болохгүй гэдгийг салбарын инженерүүд аль хэдийн батлаад гаргасан зүйл. Ганбааг тойрсон тэжээвэр нохой, суганы үс, кармааны компани хэдэн арваараа байгаа Шалгах л хэрэгтэй.

    Хариулах
  • 203.23.199.215
    2021/02/14

    hi

    Хариулах
  • 192.82.76.45
    2021/02/13

    Зөв гэж бодож байна. Хор үнэрлэж байснаас хоол үнэрлэж байвал ядаж л цатгалан мэт санагддийн байгааз дээ.

    Хариулах
    • 166.137.248.92
      2021/02/13

      Erguu pisa ve .shatsan guril hool uu

  • 192.82.74.162
    2021/02/13

    Guril ganbaag taanuus yaj chadah yum be. Huuk hamgaalj bhad.

    Хариулах
  • 202.9.46.51
    2021/02/13

    Гурил бол Монгол улсын хүнсний гол бүтээгдэхүүн стратегын чухал ач холбогдолтой энэ мэт зүйлд ашиглах нь буруу тэгээд шаталт муутай энэ дэмжээд байгаа хүмүүс галдаа гурил хийгээд үзээрэй. Хэрвээ дотооддоо энэ барьцалдуулагчыг хийх бол зүгээр нэг хэдэн ажилчин холион бантан хутгах биш энэ улсад чинь бүхэл бүтэн Шинжлэх ухааны академи. ШУТИС гээд энэ зэргийг хийчих мэдлэгтэй Эрдэмтэн багш Доктор профессор Хими. Биологи. Физикч бга шүү

    Хариулах
  • 59.153.87.62
    2021/02/13

    Ашгүй хятадын хор үнэрлэж байсанаас дээр . Мундаг байна . Яадаг юм . Хий хий .

    Хариулах
  • 202.9.46.87
    2021/02/13

    болж байна

    Хариулах
  • 202.9.40.189
    2021/02/13

    Болж байна Хэрэгтэй юм хийж байгаад баяр хүргьe

    Хариулах
    • 203.23.199.215
      2021/02/14

      hi