Налайх дүүрэгт сүүлд батлагдсан нэг гэр бүлийн хоёр хүний ойрын хавьтал болсон дахин гурван хүний шинжилгээнээс коронавирус илэрчээ. Иймээс тус дүүргийн Бадрал гудамж, 10 шар, 39-р байруудыг тусгаарлалтад аваад байгаа аж.
Анх халдвар авсан гэр бүл нь БЗД-ийн Наркологийн эмнэлэгт эмчлэгдэж байсан иргэн халдвар авч байранд нь хорио тогтоох үед тусгаарлалтаас зугтсан байна.
Налайх дүүрэгт очсон сүүлийн 14 хоногийн хугацаанд олон газраар явж, хэд хэдэн айлд зочилсон төдийгүй өглөө, орой хот, Налайхын хооронд автобусаар ирж, очсон өгүүлэмжтэй байна.
Хэдийгээр халдвар батлагдсан өдрөөс эхлэн дүүргийн шуурхай штаб, ЭМТ, бусад мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж тандалт, судалгааг хийж, ойрын болон дам хавьтлыг тогтоож тусгаарласан ч цаашид ахин хэдэн тохиолдол нэмэгдэхийг мэдэх боломжгүй байгаа аж. Өнөөдөр мэдээлэгдсэн гурван тохиолдлуудын хоёрыг цэргийн төв эмнэлэгт тээвэрлэн хүргээд байгаа бол нэг тохиолдол нь зочид буудалд тусгаарлагдаж байсан хавьтлуудаас илэрсэн байна.
Тэдгээрийн тандалтын судалгааг хийж ойрын хавьтал болох 94 хүнийг тогтоон буудалд болоод гэрт нь тусгаарлаад байгаа бол дам хавьтлуудыг тогтоох судалгаа хийгдэж, тандалтын багийн шинжилгээ үргэлжилсээр байна.
Эх сурвалж: Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай