Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс эхлэн энэ сарын сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл шилжиж, зарим хязгаарлалтын дэглэмүүд хуулийн дагуу үйлчилж байна.
Хязгаарлалтын дэглэм тогтох хугацаанд тусгай зориулалтын автомашины хөдөлгөөнөөс бусад хөдөлгөөнийг бүрэн хориглосон тул ажилтан, албан хаагчдыг хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гарсан.
Төрийн байгууллагын ажилтнууд нийтийн тээврээр үйлчлүүлэн ажилдаа ирж, очих бол мэдээлэл харилцаа холбоо, эмнэлэг, эмийн сан, хүнсний худалдаа, түгээлт болон оршуулгын зан үйл зэрэг хувийн хэвшлийн дөрвөн салбарын байгууллагын ажилтнуудын 10-15 хувь нь хувийн авто машинтайгаа хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө. Тухайн ажилтан, албан байгууллагын ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхтэйгээ зорчих юм. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэд хамгаалалтад гарч байгаа цагдаа, онцгой байдлын албан хаагчдад хандаж тусламж үйлчилгээг авах зохион байгуулалтыг хийсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна