ЦЕГ-ын дарга асан Р.Чингисийг нийслэлийн Засаг даргын орлогчоор томиллоо

Moderator
2021/02/10

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийгдэхийн нэг нь нийслэлийн Засаг даргын орлогч юм.

1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн бөгөөд ажлын гараагаа Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгчөөр эхэлж байжээ.

Улмаар Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга,  2012 оноос ЦЕГ-ын дэд даргын албан тушаалыг хашиж байгаад 2014 онд ЦЕГ-ын даргаар томилогдож, нэг жил ажилласан. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна