“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд 2021 оноос “Хүүхдэд ээлтэй-ЭТТ” хөтөлбөрийг компанийн нийт ажилтны санаачилгаар хэрэгжүүлэхээр боллоо. Мөн компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”, 2018 оноос “Ногоон говь” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь үр дүнтэй хэрэгжиж буй. Тухайлбал, 2013 оноос уламжлал болгон Өмнөговь аймгийн харьяат оюутнуудыг сургалтын тэтгэлэгт хамруулж байсан бол 2019 оноос эхлэн анх удаа улсын хэмжээнд тэтгэлэгт хөтөлбөрөө зарласан юм.
Амжилттай суралцаж буй оюутнуудыг сурч боловсроход дэмжлэг үзүүлснээр өнөөдрийн байдлаар нийт 346 оюутныг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т хамруулж, оюутан тус бүрд 1,000,000 /нэг сая/ төгрөгийн сургалтын тэтгэлэг олгоод байна. Энэ жил мөн Өмнөговь аймгийн харьяат 60, бусад аймгийн 30 оюутныг тэтгэлэгтээ хамруулна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК говийн бүсийг ногооруулах зорилгоор нөхөн сэргээлтийн туршилтын талбайг 2012 онд байгуулсан бөгөөд 13 төрлийн модлог ургамлыг говьд ургуулах ажил амжилттай үргэлжилсээр байна. Улмаар 2018 онд ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш нартай хамтран “Ногоон говь” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд цаашид жил бүр тодорхой ажлууд төлөвлөн хийх юм.
Компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших хугацаанд туслан гүйцэтгэгч компаниудын оролцоотойгоор уурхайн орчим 100972 ширхэг мод тариад байгаа бөгөөд нийт 85 мянган га талбайг ногооруулах зорилготой ажиллаж байна. Өнгөрсөн жил гэхэд Цогтцэций суманд байгуулсан “Эрдэнэсийн арал” цэцэрлэгт хүрээлэндээ 740 ширхэг мод тарьж, цэцэрлэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.126.89.175
Та "Pi Network" ашиглан #мөнгө_олох арга байна шүү.. 1PI нь одоогоор 1.1$ буюу Монгол мөнгөөр 3189₮ энэ бол алтан боломж шүү удахгүй 2021 оны 3 сараас зарах борлуулах эрх нээгдэх юм байна. Тэрнээс хойш үнэ нь өсөөд явна та амжиж олон пи цуглуул... ✅Алхам1. Утасныха Play story ~оос " Pi network" гэж татна. ✅Алхам2. Утасны дугаар аль эсвэл Facebook ээрээ бүртгүүлнэ. ✅Алхам3. Бүртгэл үүсгэнэ. ✅Алхам4. Invation code гэдэр дээр та "mchinguun" гэж бичвэл 1 үнэгүй PI өгнө. Энэ нь үнэгүй 1.1$ Яаж өсгөх вэ? Яаж энүүгээр мөнгө олох вэ гэж үү? Та бүртгүүлээд start дараад л өдөрт нэг удаа #аянганы_зу рагтай_но
Хариулах64.119.16.133
Энгийн сайхан талархлын үг гэж. Шинэ уран бүтээл гаргаарай.
Хариулах