Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы ард түмэндээ хандан хэлсэн үгийг уламжилъя!

Moderator
2021/02/08

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы ард түмэндээ хандан хэлсэн үгийг уламжилъя!

Хилс хэргээр шоронд хоригдож буй Энхсайханыгаа эргэж очлоо. Ард иргэдийнхээ эрх чөлөө, сайн сайхан амьдралын төлөө хамтдаа тэмцэж явсан нөхөр маань хэн нэгний улс төрийн захиалгат явууллагад өртөөд зүтгэсэн зүтгэл, хийсэн ажлаа харлуулуулаад шоронд сууж буйг бодохоор гол горойж, харуусал төрөөд байдаг юм. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж явсан хүн шоронгийн номын сангийн цэвэрлэгч хийж байгаа гэж бодохоор юу ч гэмээр юм бэ дээ?! Хүмүүсийн төлөө зүтгэсэн эрчүүд ад үзэгдэж “хаданд цовдлуулах” үйлийн үртэй байдаг нь хүн төрөлхтний түүхийн парадокс байсаар ирсэн, тэр л зүйл болж байна гэхээс!

  Ийн халгасаар андтайгаа уулзлаа. Харин Энхсайхан маань “хугараагүй ноён нуруу” хэвээрээ. Тэр угийн ийм чанга л даа!

 
Би, өөрийнх нь биеийн болоод хоригдож буй нөхцөл байдлын тухайд санаа тавин, түүнээс эхлээд асуув. Мань эр “Зүгээр ээ! За тэр яахав!” хэмээн сурсан зангаараа товчхон хариулаад “Улс орон ямар байна? Эдийн засгаа янзалж чадах нь уу? Ардчиллаа авч гарч чадах нь уу? Ардчилсан Нам маань яагаад будилаад байна?” гэх мэт асуултуудыг хариу угсруулав. Өөрөө ч багагүй мэдээлэлтэй байна билээ. Миний бодлыг л сонжиж асуусан бололтой.
Түүнтэй ярилцаж байхуй дор жинхэнэ төрийн зүтгэлтэн бол шоронд ч төрийн зүтгэлтэн хэвээр байх юм даа! хэмээн бодоод омогшив. Мөн, чанга байгааг нь хараад зоригжиж суулаа.
Энхсайхан бид хоёр цагийн хязгаартай уулзалтын хугацаанд багагүй зүйлийн тухай ярьж амжив.
Тэрбээр надад эхлээд өнөөгийн хэлмэгдэл нь бодсоноос илүү ноцтой, тогтолцооны шинжтэй учир шалтгаан бүхий ба хэзээд өргөн цар хүрээтэй явагдахад бэлэн зэхээтэй байгаа юм байна гэдгийг олон түмэнд ойлгуулах хэрэгтэйг хэлэв. Арван дөрөв бол маш том мөсөн уулын орой төдий л аж. Ингээд санаагаа цааш нь дэлгэн өгүүлэв. 
Александр Солженицыний “Гулаг Олтриг” нэртэй номоос: “Сая сая хүмүүсийг шоронд хийсэн эхний давалгаанд өртсөн хүмүүс энгийн борог бааз хүмүүс байсан бөгөөд тэднээс ямар ч дуртгал үлдээгүй юм. Харин 1937 оны давалгаанд өртөн Гулаг Олтриг руу туугдсан хүмүүсийн олонхи нь боловсролтой байсан бөгөөд тэдний ихэнх нь гартаа үзэгтэй байв. Тиймээс ч тэд 1937 он! гэж бичиж үлдээжээ... Тариачид бичиг үсгээр дуу хоолойгоо илэрхийлж чаддаггүй, чимээгүй хүмүүс байсан тул тэднээс ямар нэгэн дуртатгал, түүх, гомдол, өргөдөл бичигдмэл хэлбэрээр үлдсэнгүй” хэмээх мөрүүдийг надад уншиж өглөө. Манай малчин нүүдэлчин түмнийг хэлмэгдүүлэхэд тэд дурсамжаа бичиж үлдээгээгүйтэй агаар нэгэн сонсогдож байгаа биз дээ гэж тэрээр нэмж тодруулав.
Үргэлжлүүлээд, өдгөө ч манайд учраа олохгүй хэлмэгдсэн хүмүүс шоронгоор дүүрэн, эрх мэдэлтэй нь эрх мэдэлгүйгээ маш амархан хэлмэгдүүлж болдог хуулийн хуучин социалист тогтолцоогоо халалгүй хэвээр нь хадгалсаар байсан нь ийм байдалд хүргэж гэв. Монголчууд бид “хэлмэгдлийн мина булсан талбай” дээгүүр явсаар байгаа аж!
Энхсайхан маань “Улс төрийн хоригдол болсон өнөөгийн бидэнд итгэл үнэмшлийнхээ төлөө яллагдсан нь “там” биш ээ. Өвөг дээдэс маань үүнээс хүнд замаар явсан. Харь гүрэнд цаазлуулж байсан Ерөнхий сайдуудаа бодон зүрх шимшрэхтэй харьцуулахад бидэнд тохиолдож буй гамшиг ёстой өчүүхэн л дээ. Ямар азаар цаазын ялгүй Монгол вэ гэж бодох үе таарна.
 

Дарангуйлагч дэглэм бүхий хоёр хөрштэй Монгол орны хувьд нэгэнт олдсон эрх чөлөөгөө хамгаалах нь чухал бөгөөд эргээд социализм руугаа ойчвол харамсавч баршгүй зовлон болно. Өнөөдөр социализм гэдгийг мэдэхгүй бүтэн үе өсчээ.

 
Хүн мэдэхгүй юмаа сонирхох нь зүй. Тийм залууст хандан 2015 оны Нобелийн шагналт Светлана Алексиевич “Чернобылийн эмгэнэлт залбирал” номондоо: “Та мэдмээр байна уу? Социализм бол шорон, хүүхдийн асрах хоёрын хольц” гэж бичсэн. Улам улам ухан ойлгомоор гайхамшигтай томъёолол шүү!” гэх зэргээрнамайг “ухуулав”. Намайг, очоод олон түмэнд, залууст дамжуулж хэл гэсэн хэрэг л дээ.
Энхсайхан цааш нь, хэлмэгдлээс өөрийгөө хол яваа хэмээн эндүүрч хэнэггүй яваа хүмүүст хандаж: “Нийгэмд хууль ёсыг уландаа гишгэвэл, хэн нэгнийг тахин шүтэж эхэлбэл шударга ёс устаж хэлмэгдүүлэлт биежих нь гарцаагүй байдаг. Хэлмэгдүүлэлт бүхий л цагт оршин байхаар байнга заналхийлдэг бөгөөд түүнийг хязгаарлан зогсоох нь ардчиллын төлөвшилтэй, иргэн бүрт эрх, эрх чөлөөний мэдрэмж байгаа эсэх, түүнийхээ төлөө өдөр тутам тэмцэж чадах эсэхтэй шууд холбоотой юм.
Өнөөгийн Монголд зөвхөн улстөрчид хэлмэгдээд байгаа бус, өчнөөн олон арав, зуугаараа энгийн иргэд шүүх, прокурорын бурангуйг өөр дээрээ тээж, эдлэх ёсгүй ялаа эдэлж буй. Боловсролтой, чадалтай сэхээтнүүдээ хэлмэгдүүлэхээр сая л юу болоод байгааг ухаарч эхэлдэг. Олны танил Ерөнхий сайдуудыг, олондоо нэртэй улстөрчдийг хоморголон барих хүртлээ хэлмэгдүүлэлтийг нийгэм олж харж чаддаггүй харалган байдаг. Монголд хэлмэгдүүлэлт байсан, одоо ч байгаа аж.
Шоронд орно гэдэг хувь хүн та л шоронд орж байгаа хэрэг биш. Хайртай болгоноо шоронд хийлээ гэсэн үг. Хэлмэгдүүлэлт олон өрх гэрийн хувь заяагаар тоглож буй гэсэн үг. Дааж, давж гарах өрх байхад хүчин мөхөсдөж, үр хүүхдийнхээ ирээдүйг сүйдлэх зэргээр хохирох айл зөндөө!” гэх зэргээр онцгойлон анхааруулав.
Надад аминчлан; хууль гаргахдаа амьдралд хэр нийцтэйг ахин дахин нягталж, төрийн үүрэг ролийг хэтрүүлэн үнэлж биш, харин нийгмийн анхдагч эс болсон иргэн, гэр бүлийг дордуулахаас сэргийлэн хамгаалах цэгээс эхлэлээ тооцож хуулиа гаргах хэрэгтэй юм билээ хэмээн санал бодлоо хэлсэн. Нээрээ л гэр бүлийн маргаанаас осолдож нөхөртөө хөнгөн гэмтэл учруулсан дөрвөн хүүхдийн ээжийг, нөхөр нь эвлэрсэн гэдгээ хэчнээн учирлавч таван жилийн хорих ял өгөн шоронд хийж байгаа нь хууль болбоос гэр бүлийг эрхэмлэхээс илүүтэй төрийн хүчийг харуулдаг явдлын нэг жишээ мөн шүү дээ!
Төрийн эрх мэдлийг өөгшүүлж, иргэнээ доош нь дарсан хуулиудын гажуудлыг “наранд байгаа нь ухаарч засахгүй бол нарсанд байгаа хэдэд сэхээрлээс өөр бололцоо байхгүй гэдгийг ойлгож ажиллаарай. “Төрд зүтгэснээ шоронд хийдэг нь монгол сэтгэлгээ биш!” гэсэн нь УИХ-ын гишүүдэд хаягласан санагдав. Түүний энэ үгийг сонсоод, төр гэх аархлыг өөгшүүлсээр эрх мэдэлтэй нь эрх мэдэлгүйгээ хэлмэгдүүлдэг тогтолцоо бий болгочхоод, түүнийгээ “шударга ёс” гэж шаах нь ээлжээ хүлээсэн хэлмэгдүүлэлтээс хэлмэгдүүлэлт рүү л өнхрүүлж байгаа хэрэг гэж нэмээд УИХ-ын гишүүдийн сонорт хүргэх нь зүйтэй хэмээн бодож суув, миний бие!
 

Чанга хүмүүсийг зовлон улам хурцалдаг. Энхсайхан маань, манай нийгмийн харанхуй ёроол руу очоод улам хурцлагдаж, гэрэлтжээ! Энэ гэрлийг би мэдэрсэн! Сэтгэл итгэл маань сэрж буцсан!

 
Түүнтэй салахад “Бид яахав ээ, одоо манайхан (ардчиллынхан) төрд дээрэлхүүлж байгаа ядуу борог иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалан тэмцэх ёстой юм байна шүү!” хэмээн хэлсэн үгийг нь би санан санан, хорих ангийн алсарч үлдэх барааг орхин давхиж билээ. Ийн, ямар ч атугай Монгол Улсын Ерөнхий сайд асан Энхсайханыхаа ард түмэндээ хандан хэлсэн үгийг та бүхэндээ уламжилж байна аа!
 
Эрдэнийн Бат-Үүл


Сэтгэгдэл (34)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.70.125
    2021/02/12

    Шаа аалз

    Хариулах
  • 202.126.88.160
    2021/02/11

    За тэгээд том том гаруудтайгаа өөрсдийгөө зүйрлүүлээд нэр хэлсэн үгийг оруулаад бүлт2 үсрээд байж гэнэ.тэр хүмүүс та нар шиг төрөөс хулгай хийж ард түмний хөрөнгийг хувьдаа авч төсвөөс тэрбумтан болоогүй. Тухайн нийгмийнхээ үнэхээр гэрэл болон цацарсан.газрын мэлхий нар тэнгэрийн шувууд болж чадахгүй

    Хариулах
  • 202.126.89.186
    2021/02/11

    нэг л их солженицын ярих юм. тэр хутгуур чинь улсдаа өс санасан, өрнөдийн захиалгаар улс орноо доромжлогч л байсан юм шүү дээ. ардчилал гэж орилолдож байгаа та нар ч ялгаагүй

    Хариулах
  • 192.82.77.163
    2021/02/11

    Ардчилсан нийгэм биш хулгайч байсаншүү та нар монгол бүх өнгөтэй бүхнийг хулгайлсан гарч ирж байхдаа юу гэж хэл байлаа

    Хариулах
  • 64.119.24.193
    2021/02/10

    muu novshiin yl ni bagdsan shuu

    Хариулах
  • 66.181.180.117
    2021/02/10

    yl ni bagadsan bhaa. yahaaraa tsevkh hiidegiin shohoi chuluu, oor ylnii ajil hiilgeechee.

    Хариулах
  • 202.9.40.105
    2021/02/10

    Ерөнхий сайд болооч гэж гуйгаагүй л байх. Би чадахгүй гээд хэлчих эр зоригтой л байх хэрэгтэй. Өчүүхэн хувийн амбицдаа хөтлөгдөж засаг төр лүү зүтгэх увайгаа зан одоо ч залуучуудад халдварласаар байна. Баяр шиг эр хүн бай. Бүү гоншигно.

    Хариулах
  • 103.212.119.136
    2021/02/10

    Монголчуудын сайн сайхан төлөө яваагүй. Уул ус зарсан шигээ суусан

    Хариулах
  • 202.126.90.100
    2021/02/10

    Ял нь багадсан гэдэг үнэн шүү

    Хариулах
  • 202.9.40.199
    2021/02/10

    Blabla kkkk

    Хариулах
  • 202.55.188.109
    2021/02/10

    Ялаа эдлэх ёстой байх шүү

    Хариулах
  • 59.153.115.170
    2021/02/10

    ene baatar hulgaich shorondoo orj jangaa ideee

    Хариулах
  • 59.153.115.170
    2021/02/10

    ene hulgaich tendee vhej fald oruul taarna

    Хариулах
  • 59.153.114.158
    2021/02/10

    Tsug mongo tsusalsan lalsr bndaa chi

    Хариулах
  • 90.129.202.218
    2021/02/10

    Үхсэн нохой долоо.

    Хариулах
  • 59.153.115.44
    2021/02/09

    Элэнцгийн чинь хилс хэрэг. Хулгайч хулгайчыгаа л эргэж дээ.Муу санаатай новш өөрөө 12 удаа шүүх хурлаа хойшлуулж арга ядаж байгаа ч хоригдох нь тодорхой учраас аргадаж яваа нь л тэр.

    Хариулах
  • 103.26.195.229
    2021/02/09

    Дураараа ярьдаг бичдэг дуракууд вэ?!

    Хариулах
  • 202.9.40.54
    2021/02/09

    Xeles xereg gej yu bdgin. Uch duchnuunurni idej uuj bayjchad odoo xels xereg ymu. Tsalingaara bayjsan xvniig duukagvi tm bna. Vvlin vr laigaa vvrj bgan.

    Хариулах
  • 43.228.129.20
    2021/02/09

    Энэ байдлыг КАРМА талаас нь тайлбарлавал Энэ Энхсайхан шоронд орох ял хийжээ тийм учраас л хэн нэгэн этгээдүүд санаатай буюу санаагүй үйлдлээр хэлмэгдүүлжээ. Цаашилбал хэрвээ энэ хүнийг буруугүй байхад нь хэлмэгдүүлсэн бол хэлмэгдүүлэгч этгээдүүд хэзээ нэгэн өдөр хийсэн үйлийн лайгаа эдэлж яг адилхан хэлмэгдэж шоронд суух болно:::энэ бол цаг хугацааны асуудалТэгэхээр ялангуяа эрх мэдэлтэй хүмүүсээ хэн нэгэн хүнийг эрх мэдлээ ашиглан дорд үзэж өш хонзонгийн сэдлээр буруутан болгож болохгүй .тэглээ гээд сайхан амьдрахгүй харинч амьдралаа үр удмаа сүйрүүлж байгаа гэдгээ ухаарч зөв амьдармаар байна. хэзээ нэгэн өдөр амьдралынхаа сүүлийн мөчид юу гэж хэлэх бэ харамс болохгүй ганц амьдрал.

    Хариулах
  • 202.9.46.178
    2021/02/09

    Бат-үүл баатар шиг 3 улстөрч байхад Монгол улс хөгжлийн зөв замаар явна. Үүл баатар улс төрд хэрэгтэй

    Хариулах
    • 66.181.180.117
      2021/02/10

      hahaha

    • 202.55.188.109
      2021/02/10

      Ийм 3 хулгайч бол улсыг сүйрүүлчих байх шүү харин

  • 107.77.89.46
    2021/02/09

    Батүүл бол баатар бол биш ээ ! Эхэндээ учираа олохгүй ардчилал гэж яваад сүүлдээ иймэрхүү маягаар амьдарч болох юм бна гэдгийг ухаарч өөрт болон гэр бүлдээ хэдэн үеээрээ идэх хөрөнгө цуглуусан хөгийн л нэг бдаг л луйварчин хүүхэд нь мөн адил аавынхаа буянаар баяжсан пээдгэр пацаан !

    Хариулах
  • 64.119.20.89
    2021/02/09

    Битгий ТЭНЭГТ Э Э.БАТ-ҮҮЛЭЭ... Чиний МУ-ын БААТАР гэж хаашаа харсан юм байхав дээ. Буцаагаад өгчихвөл чинь нэр чинь цэвэр дээ ... М.Энхсайхан бол хужаагийн даалгавартай тагнуул шүү... ЕСайд болсон даруй даа МУ-ын Тагнуулын байгууллагын татан буулгаж нэг дор 110 гаруй ажиллагсадын гуда жинд гаргаж байсан. . Энэ бол үнэн "УХААРЦГАА" Бас одоо бид хувьцааны нь хүртэж буй нүүрсний ордыг ХЯТАД-д 60 жил үнэгүй өгөх гэрээ хийж байсныг УИХ-ын дарга асан З.ЭНХБОЛД ИЛЭРҮҮЛЖ, тэр нь эх орноос УРВАСАН ҮЙЛДЭЛ байсан...

    Хариулах
  • 59.153.112.30
    2021/02/08

    Ичмээр юм

    Хариулах
  • 106.102.128.108
    2021/02/08

    Эр хүн туг ч барина. Тугал ч хариулна. Нельсон мандела 20 жил шоронд гон хийж дугарсангүй. Зөв явбал зөөлөн хорвоо Нобелийн шагнал ч авч болно

    Хариулах
    • 202.179.24.249
      2021/02/09

      Гоё хэллээ

  • 66.181.160.84
    2021/02/08

    Монгол улсын төр ард түмнээ дарамталдаг тэдний эрх чөлөөг хязгаарласан социалист дарангуйлал руугаа яваад удаж байна ард иргэдийг үгээ хэлэх үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөг хүртэл хязгаарлахыг энэ төр эрмэлзэж байна МАН-ы шунал дээд цэгтээ хүрч 2021 оны төсөвдөө ард иргэдээ вакцинжуулах төсөв хүртэл суулгалгүй баахан соёлын төв барих тендер нэрээр хувааж идэх төсөв батлаад явж байна

    Хариулах
    • 192.82.74.5
      2021/02/09

      Соц нийгэмд бид өнөөгийнх шиг ингэж зовж байгаагүй шүү хүн бүр л ажилтай болоод л байсан хог дээр хүн байсангүй хорт хавдар байхгүйтэй адил эмнэлэг сургууль үнэгүй ер нь их санаа амар тайван байсан одоогийн энэ тогтолцоо ёстой дэмий муухай шүү

  • 202.21.117.2
    2021/02/08

    ямар ялтай болоод шоронд бгааг нь тодорхой бичээч .

    Хариулах
    • 192.82.74.5
      2021/02/09

      Хулгай нүүрлэсэн гаж тогтолцоо хэрэггүй соц нийгмийг буруу муухай гээд энэ нийгмийг бий болгосон ч энэ нь аймшигтай шударга бус нийгэм байх юм бүгд ажилгүй архичин хорт хавдартай сүрьеэтэй тэмбүүтэй бас хог дээр амьдардаг гэхээр ямар нийгэм д орсноо хараач ухаараач сэрээч сөнөлөө дууслаа

  • 150.129.142.100
    2021/02/08

    Хариуцлага алдсан бол хэн ч хүлээх ёстой.Бүх юмыг бусдаас хайх хэрэггүй байхаа.

    Хариулах
  • 64.119.18.8
    2021/02/08

    Миний биё М.Энхсайхныг хүндэлдэг,бүр өмнөх нийгмийн үёэс мэднэ. Өнөөдөр ёрөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн нэрээр цаазыг сэргээх гэж үхэлдээд байгаа нь хэлмэгдүүлэлтийг цаашид гүнзгийрүүлэх,нэг хүний дарангуйлалыг тогтоох санаархал гэж хардаг.

    Хариулах
    • 202.179.21.202
      2021/02/10

      Юуны чинь Баттулга вэ!? Ж. Эрдэнэбат нарыг яагаад хэлэхгүй байгаа юм бэ!? С. Эрдэнэ Хүүк нар энхийн цагаан тагтаа юу! Хуцав аа. Одоо женког ялвал нэг дураар тонгочих гээд эндүүр за!