Израилын анагаахын төвд бүтээгдсэн EXO-CD24​ эм коронавируст халдварын эсрэг 100 хувийн үр дүн үзүүлжээ

Moderator
Өчигдөр 15 цаг 43 минут

Тель Авив дахь Ичилов Анагаахын төвд бүтээгдсэн EXO-CD24 дэлхий нийтэд сайхан мэдээ түгээж магадгүйг эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь Израилд коронавируст халдвараар өвчилсөн 30 хүнд энэ эмийг өгөхөд гурваас тав хоногийн дараа үр дүн гарч, 29 хүн бүрэн эдгэрчээ. 

Асар том нээлт гэж нэрлэгдээд буй EXO-CD24 эм нь  CD24 хэмээх протейнийг уушгинд хүргэж, дархлааны системийг тогтворжуулан шинж тэмдгийг бууруулж, улмаар дархлаа вирустэй зөв тэмцэхэд тус болох зарчмаар ажилладаг тухай Анагаахын төвөөс мэдээлж байна