Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хуралд эдийн засагч Л.Оюун оролцож мэдээлэл өглөө.
Түүний зүгээс "Дэлгүүр хоршоо, үйлчилгээний газарт хөл ихтэй. Ууц, тавгийн боов, бусад зүйлийн худалдан авалтыг харахад сар шинийн баярыг тэмдэглэх янзтай байна. Сар шинийн баяраа тэмдэглэж болно. Гэхдээ дэлхий нийтээрээ цар тахалд өртөөд байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөө халдвар авснаа мэдэхгүй, нууц үе үргэлжилдэг. Тийм учраас санаатай биш гэхэд санамсаргүйгээр өндөр настан, ах дүү, аав, ээждээ өвчин тархаах магадлалтай байна.
Хайртай хүмүүсээ хамгаалаарай гээд анхааруулсаар байтал хамаатан, саднаа коронагаас харамлахгүй байгаа бол очиж золгоорой гэж хатуухан үг хэлье. Аав ээж, ах дүү, хамаатан садандаа хайргүй бол очиж золгоорой. Жаахан тэсвэл вакцин орж ирэх нь. Нохойн дуу ойртож байна" хэмээлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай