Тэрбээр энэ үеэр "Одоогийн байдлаар бид 182 үйлчилгээг цахимжуулаад байна. Үндсэндээ Эстони улсын загвараар явж буй. Төрийн албан хаагчдын ажлыг 07:30 цагаас эхлүүлж цэцэрлэгийн авах цагийг 6-8 цагийн хооронд болгон төрийн албан хаагчдыг автобусаар зорчдог болгох боломжтой. Гэрчилгээг цаасаар бичиж өгдөг байхаа болино. Нүүрс зах зээлийн үнээр цахим бирж дээр зарагдах ёстой. Улсын бүртгэлийг цахим болгож яваандаа сонгуулийг цахимаар өгдөг болно.
Цахимжаагүй нөхцөлд иргэний үнэмлэх захиалахад 1 цаг 55 минутыг зарцуулна. Харин цахим нөхцөлд 5 минут л зарцуулна. Цахим үндэстэн болохын тулд гурван жилийн турш тасралтгүй ажиллах хэрэгтэй. Цахим шилжилт туйлын чухал тул Цахим хөгжлийн яам байгуулах хэрэгтэй. Цахим хөгжил нь нэг салбар бус бүх салбарын асуудал. Хаврын чуулганаар "Хувь хүний өгөгдөл аюулгүй байдлын тухай хууль"-ийг өргөн барьж батална. Цахим шилжилтэд манлайлж оролцсон банк, үүрэн телефоны операторуудад баярлалаа.
Соёлын сайдаар албаар Ч.Номинг томилсон. Учир нь би соёлыг эдийн засагжуулахыг хүсэж байна. Старт ап комданиудад татварын хөнгөлөлт үзүүлж дэмжиж болно.Төрийн өмчит үйлдвэрийн газрыг бүх зүйл дээр байгуулж, хувийн хэвшлүүдэд саад болж болохгүй. Uber шиг олон компани гарахад Засгийн газраас дэмжинэ. Төр хүнд суртал үүсгэдэг төрийн үйлчилгээг хүнээс хамааралгүй болгоно" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна