38 хүнээс коронавируст халдвар илэрч, 32 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна

Moderator
2021/02/05

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 14283 шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавируст халдвар илэрчээ. Энгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, өчигдрийн батлагдсан тохиолдын ойрын хавьтал байна. Таван тохиолдлын шинжилгээг судалж байна. Мөн 32 хүн эдгэрч эмнэлгээс гарсан гэсэн мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандал судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.